Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нөхрийнхөө таашаалд нийцүүлэн эрүүл мэндээ золиослогч

Нью-Жерсийн иргэн, 42 настай Донна Симпсон 273 кг жинтэй. Тэрбээр одоогийн жингээ голж, ахиулах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Ингэх хэд хэдэн шалтгаан байгаа аж. Юуны өмнө түүний нөхөр ер бусын тарган бүсгүйд дуртай. Эхнэрийнхээ унжсан гэдсэнд Филипп дуртай бөгөөд илүү их өөхтэй бол бүр ч их дурлах юм байх.

Үүнээс гадна Донна дэлхийн хамгийн тарган эмэгтэй болж, Гиннесийн номд нэрээ дахин мөнхлөхийг хүсдэг. Үүний тулд тэрбээр өдөрт 12.000 илчлэг (жирийн эмэгтэй хүн өдөрт 1500-2000 илчлэг авах ёстой) авч, дор хаяж 150 гаруй кг-аар жин нэмэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, Гиннесийн одоогийн амжилт (447 кг)-ыг эвдэх ёстой. “Би 7XL размерын даашинз өмсдөг. Филиппдээ таалагдахын тулд их идэж, бага хөдөлнө” гэх тэрбээр дэлхийн хамгийн тарган ээж гэгдэж 2007 онд Гиннесийн амжилтад бүртгэгдсэн юм байна.

Тэр үед Доннад кесарево хагалгаа хийж охиныг нь эх барихад эмч, сувилагч, асрагч нарын 30 хүнтэй баг ажилласан гэдэг. Учир нь түүний сул “асгарах” харвинг нь барьж, “хаших” хэрэгтэй болжээ. Нөхөртөө дэндүү хайртай эмэгтэй Daily Mail-д ярилцлага өгч, хоол, хүнсэндээ долоо хоногт 750 доллар зарлагаддаг тухайгаа ярьсан байна. Таргалах “ажлыг” нь хамгийн их дэмждэг нөхөр нь тарган эмэгтэйтэй дотносохыг хүсдэг тухай зар интернэтэд байршуулснаар тэд таницсан гэнэ. Хүүхэд байхаасаа л тарган байсан Донна тэр үед турахаар шийдээд байсан ч ирээдүйн нөхөртөө маш их таалагдсан тул тэр бодлоо орхижээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.