Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нүүрсний экспорт нүнжигээ өгөх үү

Монгол Улс энэ жил 42 сая тонн нүүрс экспортолно гэж Сангийн яамныхан тооцсон. Ч.Хүрэлбаатар Сангийн сайдаар ажилласан жил үүдэд тус яамнынхан ийм өөдрөг тооцоолол хийдэг болсон юм. Гэвч өөдрөг төс өөл өл нь нэг ч удаа биелж байгаагүй нь нэн тоогүй. Өөр өөр хэлбэл, Сангийн яамныхан хуурмаг тооцоолол хийдэг гэсэн үг. Тэд гаалийн шинэчлэл хийсний дараа их хэмжээний нүүрс экспортолж чадна гэж “номлодог”. Нүүрс ачсан машиныг рентген туяаны тусламжтайгаар хянаад маш хурдан нэвтрүүлэх тоног төхөөрөмж суурилуулахаа гаалийн шинэчлэл гэж хэлж буй. Сангийн яамныхан гаалийн төхөөрөмж цагт хэдэн машин нэвтрүүлж чадахыг тооцоолон, ийм хэмжээний нүүрс экспортолно гэж төсөвт тусгадаг юм.

…Энэ оноос энэтхэгчүүд манайхаас нүүрс худалдаж авахаар ихээхэн сонирхох болжээ. Туршилт хийхээр 20 тонн нүүрс Энэтхэг рүү явуулсан. Нүүрсний маань чанар энэтхэгчүүдэд таалагдвал жилд 30 сая тонныг авах боломжтой гэнэ…

Гэвч нүүрсний зах зээл зөвхөн гаалийн хяналтыг хурдасгах, сайжруулахтай л холбоотой юм биш. Олборлолтын хэмжээ, тээвэр, нийлүүлэгчдэд үүсэж буй бэрхшээл, худалдан авагчийн хүсэл зэрэг олон зүйлээс шалтгаална. Нийл үүлэгч ямагт их хэмжээгээр борлуулахыг хүсдэг. Худалдан авч талын таалалд нийцэхгүй бол энэ хүсэл нь биелэхгүй. Зах зээлийн хамгийн чухал тал нь худалдан авагч байдаг. Тэд эрэлт үүсгэж байвал үнэ өснө, нийл үүлэлт нэмэгдэнэ. Харин эрэлт үүсгэхгүй бол нийлүүлэлт ч буурна. Манай улс

БНХАУ-ын зах зээлд нүүрсээ нийлүүлдэг. Хятадууд манай нүүрсийг их хэмжээгээр худалдаж авах хүсэлтэй байдаг уу. Өмнөд хөрш жилд 70 сая тонн нүүрс импортолдог. Гадаадаас худалдаж авдаг гэсэн үг. Үүний 42 сая тонныг нь Монголын тал нийлүүлнэ гэж Сангийн яамныхан тооцож байгаа. Үнэн хэрэгтээ дээрх хэмжээний нүүрс борлуулж чадах болов уу. Монгол нүүрс ассоциацын гүйцэтгэх захирал Ж.Золжаргал “Сангийн яамныхны төсөөлөл биелэхэд тун бэрх” гэж шулуухан хэлэв. Тэрбээр энэ онд дээд тал нь 36 сая тонн нүүрс экспортолж чадна гэж байна. Саяхан Монгол нүүрс ассоциацын худалдан авагч талынхан цахим хурал хийжээ. Энэ үеэр худалдан авагч талынхан 30 гаруй сая тонн нүүрс авах боломжтойгоо дуулгасан байна. Тэд хэдэн тонныг худалдаж авна, тийм хэмжээтэйг бид нийл үүлж чадна. Монголын компаниудын жилд олборлох хүчин чадал өмнөд хөршийн хэрэгцээг бүрэн хангах хэмжээнд хүрсэн. Гэвч их хэмжээгээр олборлолоо гээд борлуулж чадахгүй учраас хоосон зардал гаргаад яах билээ. Нүүрсний экспорт нэмэгдэх хүлээлтийг хоёр хүчин зүйл өдөөж байна. Эхнийх нь “Ковид-19”. Энэ өвчний эсрэг вакцин хийж эхэлсэн учраас хорио цээрийн дэглэмийг сулруулж, монголчууд урьдын адил ажиллаж, амьдарч эхэлнэ гэж төсөөлж байгаа. Тиймээс хөл хорио тогтоож, нүүрсний экспортыг саатуулахгүй гэж итгэж байна. Өнгөрсөн онд манай улс нүүрсний экспортоо хэсэг хугацаанд зогсоосон. Ингээд нүүрс экспортоо өөрсдийн санаачилгаар бууруулж орхисон юм. Өнгөрсөн оны сүүлийн хагаст компаниуд бүх нөөц бололцоогоо дайчлан нүүрсний экспортоо нэмэгдүүлсэн. Засгийн газар ч “Ногоон гарц” түр журам хэрэгжүүлж, компаниудыг дэмжлээ. Бодлогын ийм арга хэмжээ авснаар өнгөрсөн жил 28 сая тонн нүүрс экспортолж дөнгөв. Үүнийгээ чамлахааргүй амжилт гэж дүгнэдэг. Хорио цээрийн дэглэм тогтоосон үед ийм хэмжээний нүүрс экспортолсон нь үнэхээр онцлууштай амжилт.

БНХАУ, Австрали хоёрын харилцаа муудсан. Тиймээс өмнөд хөрш тэднийхээс нүүрс авахаа болив. Манай гол өрсөлдөгчөөс нүүрс худалдаж авахаа больсон нь нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ гэж хүлээж байна. Гэвч дээрх хоёр шалтгаан нүүрсний эскпортыг Сангийн яамныхны өөдрөг төсөөлөлд хүргэж, нэмэгдүүлэхгүй бололтой. Австралийн оронд ОХУ улс гэсэн хүчтэй өрсөлдөгч гараад ирсэн. Хойд хөршийнхөн нүүрсээ далайгаар тээвэрлэж, Хятадын өмнөд бүсэд нийлүүлнэ гэж төсөөлж байна. Хэрэв ОХУ коксжих нүүрсний зах зээлд тоглогч болж гарч ирээгүй бол манайх өрсөлдөгчгүйгээр экспортоо нэмэгдүүлэх байлаа. Нүүрсний нийлүүлэлтээ их хэмжээгээр нэмэгдүүлж чадахгүй байх нэг шалтгаан нь үйлдвэрлэлийн технологи аж. Хятадын өмнөд хэсгийн нүүрс боловсруулах үйлдвэрүүд технологидоо тохирсон түүхий эд сонгож худалдан авдаг. Манай нүүрсний чанар үйлдвэрийнх нь технологид таарахгүй байх тохиолдол гардаг гэнэ. Энэ нь нүүрсний экспортыг хязгаарлах шалтгаан болдог байна.

Мэдээжийн хэрэг борлуулалт өмнөх жилийнх шигээ буурахгүй, бага зэрэг өснө гэсэн хүлээлт бий. Тэгвэл нүүрсний үнэ энэ онд өндөр байх төлөвтэй харагдаж байгаа. Хятадууд коксжих нүүрсний үнэ тонн нь дунджаар 1400-1600 юанийн ханшид хүрнэ гэж төсөөлжээ. Ойролцоогоор 240 ам.доллар гэсэн үг. Манай улс 35 сая орчим тонн нүүрсээ өндөр үнээр борлуулж чадвал чамгүй орлого олох нь дамжиггүй. Одоогийн төсөөллөөр 3-4 тэрбум ам.долларын борлуулалт хийх болов уу гэж таамаглаж байна. Ийм хэмжээний экспортын орлого олж чадвал Монголын эдийн засгийн өсөлтөд ихээхэн дэм болох нь гарцаагүй. Өнгөрсөн жил манай улсын гол экспортлогч компани “Эрдэнэс Тавантолгой” уурхайн амнаас тонн нүүрсээ 50 гаруй ам.доллароор борлуулж байлаа. Тэгвэл энэ он гарсны дараа 60 гаруй ам.доллароор борлуулж эхэлжээ.

Төмөр болон авто зам тавьсны дараа манай улс жилд 50 сая тонн нүүрс экспортлох боломжтой болно. Төмөр замаар 20 сая, авто машинаар 30 сая тонн нүүрс тээвэрлэнэ гэсэн үг. Гэвч худалдан авагч талын хандлага, сонголтоос бүх зүйл хамаарна. Тэд сонговол бид нийлүүлнэ. Ахин дахин хэлэхэд, нүүрсний экспортоо нэмэгдүүлэх нь худалдан авагч талын хүсэл сонирхлоос хамаарна. Нийлүүлэлтээ нэмэгд үүлэх улс төрийн арга нь Засгийн газрын түвшинд хэлэлцээр хийж, квот авах юм. Манай улс жил бүр 50 сая тонн нүүрс нийлүүлэх квот өмнөд хөршийн удирдлагуудаас авахыг хичээх хэрэгтэй.

Нүүрсний зах зээл нэмэгдүүлэх өөр нэг боломж бол худалдан авагчийнхаа тоог нэмэгдүүлэх. Япон, Өмнөд Солонгос, Энэтхэгийн компаниуд манай коксжих нүүрсийг худалдаж авахаар ихээхэн сонирхдог. Гэвч далайд гарцгүй, хоёр том гүрний дунд байрладаг газар зүйн байршил маань ийм боломжийг хумьдаг учир нүүрсээ мянган км төмөр замаар тээвэрлэх шаардлага үүсдэг билээ. Манайхан төмөр замаа одоо л барьж эхэлж байна. Энэ оноос энэтхэгчүүд манайхаас нүүрс худалдаж авахаар ихээхэн сонирхох болжээ. Туршилт хийхээр 20 тонн нүүрс Энэтхэг рүү явуулсан. Нүүрсний маань чанар энэтхэгчүүдэд таалагдвал жилд 30 сая тонныг авах боломжтой гэнэ. Гэхдээ угаасан нүүрс л авна. Угаасан нүүрсний үнэ өндөр байдаг. Тиймээс хол тээвэрлэх зардлаа даана гэж үзэж байгаа. Нүүрсний үнэ өнөөгийнх шиг өндөр байх үед тэднийхтэй наймаа хийх боломжтой. Харин үнэ уначихвал боломж хумигдана. Гэвч манайх нүүрс угаах үйлдвэр үүдээ барьж ч эхлээгүй байна. Төмөр зам алга. Энэтхэгч үүдтэй таван жилийн дараа далайцтай наймаа хийж эхлэх болов уу. Манай улс энэ онд уламжлал ёсоор өмнөд хөршид авто замаар нүүрсээ нийлүүлнэ. Өмнөх жилүүдийнхээсээ илүү ашиг олно гэсэн төсөөлөл харагдаж байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.