Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нүүрсний машинд нуун тарваганы 990 арьс хил давуулахыг завджээ

 Өмнөговь аймгийн Гашуунсухайт дахь хилийн боомтоор тарваганы их хэмжээний арьс нэвтрүүлэхийг завдсан хэрэг энэ сарын 20-нд гарсан байна. БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Цонлун” ХХК-ийн гаалийн хяналтын бүсээс нүүрс ачсан 4284 ӨМӨ улсын дугаартай автомашин хилээр нэвтрэх гэж байхад нь гаалийн улсын байцаагч нар үзлэг хийж, тэвшин дээрээ тарваганы 990 ширхэг арьс нуусныг илрүүлжээ.

Энэ талаар ГЕГ-ын Гаалийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Очгэрэлээс тодруулахад “Гашуунсухайт дахь хилийн боомтод саатуулсан дээрх машин “Тавантолгой” компанийнх гэсэн. Тухайн үед Э хэмээх монгол залуу жолоодож явсан юм билээ. Цагаан хадны хяналтын талбайгаас бүх машин нүүрсээ ачдаг. Тэндээс хилийн боомт хүртэл 18 км зайтай. Тэр хооронд нүүрс ачаад илүү гарсан зайд тарваганы арьснуудыг дэвсээд, хучлагаар бүтээсэн байсан” гэлээ.

Хориотой ан амьтны арьсыг их хэмжээгээр хил давуулахыг завдсан дээрх хэргийн эзэн холбогдогч хэн болохыг тодруулахаар хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн байна.

Л.ГАНЧИМЭГ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.