

Нүхэн жорлонд унасан хоёр настай хүүхдийг аварсан байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны “Баруун жанжин”-ы 26 дугаар гудамжны 676/б тоот иргэн Х-ын хашаанд нүхэн жорлонд бага насны хүүхэд унасан тухай дуудлагыг 09.16-ны өдрийн 12:27 цагт хүлээн авсан байна.
Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах анги-105-ын алба хаагчид 16.5 км зам туулан 12:40 очиж Э /2 настай, эрэгтэй/-г 3 метрийн гүнтэй нүхэн жорлонгоос эсэн мэнд гаргаж ЯТТТ-д шилжүүлэн өгчээ.
0


0


0


0


0


0


0


0 Сэтгэгдэл