Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нүсэр ёслол хийхгүй

Хэдийгээр уламжлалт сайхан баяр ч гэлээ Цагаан сарыг улам бүр хэв маягийг нь алдуулж, жил өнгөрөх тусам зардал чирэгдэл ихтэй, нүсэр төвөгтэй, бараг л гарз хохирол учруулсан үйл явдал болгоод, өмссөн зүүснээрээ гайхуулах оролдлого нэмэгдсэн, ялангуяа төрийн түшээдийн дотор ийм хандлага цухалзаад байгаад бид сүүлийн үед шүүмжлэлтэй хандсаар ирсэн. Тэгтэл Төрийн дээд түвшинд хийдэг золгох ёслолыг энэ жил зарим талаар хөнгөвчлөх гэж буй тухай дуулдав. Энэ талаар Төрийн ёслолын албаны дарга А.Батсайханаас тодрууллаа. Түүний ярьснаар бол Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурав шинийн 1-ний өглөө Төрийн их цагаан сүлдэнд эхлээд хүндэтгэл үзүүлэх юм байна. Энэ ёслолд тэдний гэргий нар оролцохгүй гэнэ. “Гурван том” дараа нь Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд заларч, хоорондоо золгох аж. Энд шүүс тавихгүй, идээ засах юм байна. Энэ үеэр уламжлал ёсоор Төрийн их ханхуурыг эгшиглүүлж цэнгүүлнэ. Эдгээр арга хэмжээ ойролцоогоор 30 минут үргэлжлэх бололтой. Дарга нар эндээс Ганданд гэргий нартайгаа очиж Монгол Улсын тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг болсон Мэгжиджанрайсаг, Очирдарь бурханд хүндэтгэл үзүүлж, мандал өргөх үйл ажиллагаанд оролцоно. Үүнд бас л 30 минут орчим хугацаа зарцуулна. Үүгээр шинийн 1-ний албан ёсны ажиллагаа өндөрлөх юм байна. Ерөнхийлөгч дараа нь ээждээ, УИХ-ын дарга ахдаа, Ерөнхий сайд аав, ээж хоёртоо золгоод тус бүртээ нийслэлийн нэг өндөр настныд зочилно. Бид гурван өдөр амраад шинийн 3-нд буюу энэ сарын 17-нд ажилдаа орно. Энэ өдөр харин Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад золгох хүсэлтэй нь тусгай хуваарийн дагуу уг ёслолыг гүйцээж болох юм байна.
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.