АНУ-ын Аризона мужийн нэгэн эмэгтэй цавууг дусаалга гэж андууран нүдэндээ дусаагаад эмнэлэгт хүргэгдсэн байна. Ирмгранд Холм гэгч энэ эмэгтэй жилийн өмнө нүдний мэс засалд орж байжээ. Цавууг дусаасныхаа дараа хэрэг бишидсэнийг мэдээд угаахыг оролдсон боловч зовхи нь хэдийнэ наалдчихсан байжээ. Эмнэлгийнхэн тусгай багажаар зүсэж, зовхийг нь салгасны дараа уусгагч хэрэглэн нүдэн дэх цавууг цэвэрлэсэн байна. Аз болоход бүсгүйн нүдний хараанд онцгой өөрчлөлт ороогүй гэнэ.
Б.ТЭГШ
0

0

0

0

0

0

0

0 Сэтгэгдэл