Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

НҮГЭЛ

Би сүсэгтэн биш л дээ. Будда, христ, мусульман, бөө гээд аль ч шашныг шүтдэггүй. Гэхдээ аль ч шашны номлолд байдаг амьтны амь таслах, бусдад хар буруу санах үйлийг тэвчихийг хичээдэг. Магадгүй дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүмүүс үүнийг амьдралын мөрдл өг болгодог биз. Өнөөх бичиг дээ гүй хууль болох ёс зүй, хүний мөс гэ сэн нэр томъёонд ч эдгээрийг зүй бус хэмээн үздэгтэй холбоотойгоос тэр. Хачирхалтай нь сүсэгтнүүд галынх нь өрөөнд дураар нислэг хийх ялааг хармагц өнөөх тэвчих ёстой арван хар нүглээ тас мартаад цохиур руу гүйж харагдах.

Тэгсэн атал хавар эртийн цагаар хөл дор гүйлдэх шоргоолжийг өхөөрдөн, хүүхэд багачуулд амьтны амь тасалж, зовоож болохгүй гэх сургаал айлдан суух нь хачирхалтай. Гэхдээ тэднийг зөвтгөх шалтгаан бий л дээ. Эцсийн дүнд хүн утсан чинээ улаан амиа л боддог болохоор өөрийн болоод өрөөлийн эрүүл мэндийг хамгаалж, тав тухтай байдлыг бүрдүүлэх гэснээс тэднийг жишим ч үгүй хороож орхидог. Харин хэвлийд бүрэлдсэн бяц хан үрээ хороогчдыг зөвтгөх шалтаг бий юү? Эрүүл мэндээ хам гаалах гэ сэн шалтаг тэдэнд яавч тохирохгүй. Харин ч эсрэгээр үрийн хээ амийг хороогоод зогсохгүй, өөрийнхөө эрүүл мэндийг ч хохироож буйн бодит жишээ нь үр хөндөлт.

Мэдээж үүнд эрүүл мэндийн байдлаас шалтгаалан хүүхэд төрүүлэх чадваргүй болж аргаа баран суух эхчүүдийг буруутгахгүй. Харамсалтай нь үр хөндөлтийн дийлэнх буюу 90 хувь нь өөрийн хүсэлтээр хэвлийдээ бүрэлдэж буй ургаа үгүй хийх сэтгэлд сэвтэй хүсэлт гаргадаг. Түүнчлэн жил бүр 42 сая бяцхан иргэн үр хөндөлт гэх аллагын золиос болдог гэсэн статистик судалгаа ч бий. Харин манай оронд энэ тоо 13 мянга хол давдаг. Мал төхөөрөхдөө ч маань ун шиж, зул өргөдөг уламж лалт зан шил бидэнд бий. Амиа бор луу лахаар амьтны амь тасалсныхаа тө- лөө нүгэл үйлдсэндээ хүлцэл өчиж, өршөөл эрж байгаа нь тэр. Харин “эмэгтэйчүүдийн” гэх эвтэйхэн тодот гол зүүсэн эмч нар алтнаас ч үнэтэй амь тасалсныхаа төлөө хэн нэгнээс өршөөл эрж байсан тохиолдол бий болов уу.

Өчигдөр шинийн 15 болж, тэнгэрт хэдэн арван зул хүүхэд багачуудын хүсэл мөрөөдлийг тээн одсон. Хорвоод мэндлэх хувь дутсан хонгорхон үрсийн төлөө зул өргөвөл хэчнээн болох бол. “Хүүхэд цагаа олж ирдэг” гэлцдэг юм билээ. Харин цагаа ололгүй ирсэн бяцхан үрсийн шийтгэл нь хатуудсан өнөө цагт зүүний үзүүрт тогтох ширхэг будаа адил зүдэрч байж ижийдээ ирсэн бяцхан үрсийн амь юутай дүйх вэ. Амьтны амь таслах нь арван хар нүглийн хамгийн аймшигтай нь. Тэр ч байтугай хөгжингүй орнуудад амьтныг тамлан зовоосон этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэж, хорих шийтгэл ч оноодог. Эх орны минь ирээдүйн эздийг хороогчид харин магнай тэнүүн алхсаар л…

О.УНДАРМАА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.