Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

НҮБ-ын төлөөлөгч БНАСАУ-д ирлээ

  НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүний тусгай төлөөлөгч Линн Паское мягмар гарагт БНАСАУ-д иржээ. “Умард Солонгосын эрх баригчидтай НҮБ-БНАСАУ-ын хамтын ажиллагааг бэхжүүлэх арга замын талаар санал бодлоо солилцоно” гэж тэрбээр Пхеньяны олон улсын нисэх онгоцны буудалд Синьхуа агентлагийн сурвалжлагчтай уулзахдаа хэлсэн байна.
Паское 2004 оноос хойш Умард Солонгост айлчилж буй НҮБ-ын анхны өндөр албан тушаалтан болж байгаа юм. НҮБ-ын төлөөлөгч Пхеньянд ирэхийн өмнө Сөүл хотод айлчилж, БНАСАУ-ын эрх баригчидтай хэлэлцэх асуудлын талаар Өмнөд Солонгосын эрх баригчидтай уулзаж ярилцсан байна. Тэрбээр айлчлалынхаа үеэр БНАСАУ-ын ГХЯ-ны сайд Пак Ы Чун болон албаны бусад хүнтэй уулзаж, Пхеньяны цөмийн хөтөлбөр, хүмүүнлэгийн тусламжийн талаар ярилцах аж.
2009 оны тавдугаар сарын 25-нд цөмийн туршилт хийсэн БНАСАУ-д НҮБ-ын Аюулгүйн зөвлөл зургадугаар сарын 12-нд 1874 дүгээр тогтоолоо баталж, хориг арга хэмжээ авсан билээ. Тогтоолын дагуу БНАСАУ-аас бүх төрлийн зэвсэг экспортлох болон тус улсад зэвсэг импортлохыг хориглож, НҮБ-ын гишүүн орнууд БНАСАУ-ын далай, агаар, газрын ачаа, бараанд шалгалт хийж, шаардлагатай тохиолдолд буюу хоригийг зөрчсөн барааг хураах, устгах эрхтэй юм. Ийм хориг арга хэмжээ авсны хариуд БНАСАУ Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах зургаан талын хэлэлцээнээс гарч байгаагаа мэдэгдсэн билээ.

Монцамэ мэдээлж байна

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.