Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

НҮБ манайд хоёр чиглэлээр нийт 42 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ

 Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон НҮБ-ын Хүн амын сантай хамтран 2012-2016 онд хэрэгжүүлэх Орны хөтөлбөрийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд өчигдөр Гадаад харилцааны сайд Г.Занданшатар болон суурин төлөөлөгчид гарын үсэг зурлаа. Ирэх таван жилд хэрэгжих энэ төлөвлөгөөнд тус гагдсанаар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь ядуурлыг бууруулах ба Мянганы хөгжлийн зорилтод хүрэх, ардчилсан засаглал, хүрээлэн буй орчин ба тогтвортой хөгжил гэсэн гурван гол зорилгын хүрээнд манайд 28 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх аж.

Түүнчлэн Хүн амын сан нь хүн ам ба хөгжил, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, жендерийн тэгш байдал ба эмэгтэйчүүдийн эрх мэдлийг дээшлүүлэх чиглэлээр 14 сая ам.долларын санхүүжилттэй төслүүд хэрэгжүүлэх аж. Гарын үсэг зурах үеэр НҮБ-ын Хүн амын сан гийн Монгол дахь суурин төлөөлөгч Аржентина Матавел “Монгол дундаж орлоготой орны ангилалд шилжиж байгаатай холбоотойгоор олон хандивлагч, донор дэмжлэг, тэтгэлгээ зогсоолоо. Гэвч НҮБ-ын хувьд үүнийг Монгол Улсын эдийн засгийн хөгжил, өсөлтийг ард түмний төлөө чиглүүлэх шинэ боломж гэж үзэж байна” гэлээ.

Л.АРГАМЖИН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.