Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

НЯРАЙ ХҮҮХДЭД ЧИХЭРТЭЙ УС ӨГӨХ ХЭРЭГГҮЙ

-Миний охин одоо гурван сартай. Шөнө нэлээн уйлдаг. Хааяа тайвшруулах гэж чихэртэй ус өгдөг. Чихэртэй ус нялх хүүхдийг тайвшруулж, өвчнийг нь намдаадаг гэж хүмүүс ярьдаг. Энэ үнэн үү?

                                                                                   Баянгол дүүргийн IX хорооны иргэн Н.Мөнхцэцэг

-Дөнгөж төрсөн хүүхдэд тариа тариад өвдөлт намдаах зорилгоор чихэртэй ус уулгадаг. Гэвч энэ нь тэдний мэдрэх өвчнийг намдаадаггүй гэдгийг эрдэмтэд баталсан. Олон жилийн өмнө хэсэг эмч шинэ төрсөн нярайд дархлаажуулах тариа хийхийн өмнө чихэртэй ус уулгавал өвчин намдаадаг гэж зөвлөсөн байдаг.

Харин сүүлийн үеийн судалгаа үүнийг үгүйсгэх болсон. Чихэртэй ус уусан нярай болон жирийн ус уусан хүүхдийн хооронд ямар нэг ялгаа гараагүй байна. Хоёр нярайд тариа тарихад өвдөлтийг ижил хэмжээгээр мэдэрсэн нь батлагджээ.

Иймээс хүүхдийн өвчнийг намдаахын тулд хөхүүлэх, эсвэл өвчин намдаагч эм, тосон түрхлэг ашиглах хэрэгтэй. Чингэлтэй дүүргийн V хорооны өрхийн эмнэлэг

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.