Францын найруулагч Томас Балмесийн бүтээсэн “Babies” буюу “Нялхас” киноны тухай бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл өөр өөр улсад төрсөн дөрвөн хүүхдийн нэг нас хүртлэх амьдралыг харуулсан баримтат кино тун удахгүй Монголын кино театрт гарахаар болжээ.
Понижа, Мари, Хати болон Баяржаргал гэдэг дөрвөн хүүхдийн амьдралаар дамжуулан Монгол, Япон, Африк, Америк улсын хөгжлийн түвшин, амьдрах орчин, уламжлал, ёс заншил зэргийг багцлан харуулснаараа онцгой юм. “Нялхас” кино энэ сарын 7-нд “Өргөө” кино театрт нээлтээ хийнэ.
Т.НЯМ







0 Сэтгэгдэл