Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нэр дэвшигч зардлын данс нээхгүй

Эх сурвалж: Сонгуулийн ерөнхий хороо, Үндэсний аудитын газар

Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлын дээд хэмжээ

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасны дагуу төрийн аудитын байгууллагаас 2021 оны ээлжит сонгуульд нам, эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээг 8.1 тэрбум төгрөгөөр тогтоов. Уг нь өмнөх хоёр удаагийн сонгуулиар нам, эвслээс гадна нэр дэвшигчийн зарцуулах зардлын хэмжээг тус тусад нь зааж өгч байлаа. Харин Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг шинэчилснээр Үндэсний аудитын газар зөвхөн нам, эвслийн зардлын дээд хэмжээг тогтоохоор болсон нь энэ. Өөрөөр хэлбэл, энэ жилийн сонгуулиар нам, эвсэл болон нэр дэвшигч нийлээд 8.1 тэрбум төгрөгөөс илүүг гаргах эрхгүй гэсэн үг. Өмнө нь нам, эвсэл болон нэр дэвшигч тус тусдаа сонгуулийн зардлын данс нээдэг байсан. Тэгвэл энэ удаа зөвхөн нам нь данс нээж, сонгуулийн зардлаа удирдах нь.

Сонгуулийн зардлыг аль болох бууруулах арга замыг дэлхий нийтээр эрэлхийлж буй энэ үед ийм хэмжээгээр тогтоосон нь муугүй хэрэг. Учир нь 8.1 тэрбум бол Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуулиар нам, эвслээс гадна нэр дэвшигчээс гаргаж болох зардлын дээд хэмжээг нийлүүлсэнтэй дүйх тоо. Харин 2017 оныхтой харьцуулбал нам болон нэр дэвшигчийн хамтдаа гаргаснаас 2.6 тэрбум төгрөгөөр буурсан үзүүлэлт билээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.