Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нэрт хөгжмийн зохиолч Б.Шарав таалал төгслөө

Монголын хөгжмийн урлагийн сан хөмрөгт үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, УГЗ, Чингис хааны одонт, Төрийн шагналт Бямбасүрэнгийн Шарав таалал төгслөө. 

Нэрт хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шарав нь 1952 оны арваннэгдүгээр сарын 13-нд Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд төрсөн, 1983 онд ОХУ-ын Свердловск хотын Уралын хөгжмийн их сургуулийг хөгжмийн зохиолч мэргэжлээр төгссөн. 1992 онд Төрийн шагнал, 2002 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн, 2019 оны Үндэсний их баяр наадмын өмнөхөн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар хэмээх эрхэм цол хүртсэн билээ.

Тэрбээр “Чингис хаан” дуурь, “Зуурдын орон” балет, “Ононд хатаагдсан илд” дуулалт жүжиг, 1, 2-р симфони, “Замбуу тивийн наран” магтуу, “Эх орон” зэрэг 30 гаруй романс, 20 гаруй цөөхүүл хөгжмийн бүтээл, “Сэрсэн тал” үндэсний найрал хөгжмийн удиртгал, “Ард Аюуш”, “Байлдааны даалгавар”, “Илүү сартай зун” зэрэг олон киноны хөгжим бичжээ. Дан хөгжмийн 70 гаруй бүтээл, 300 гаруй дуу, романс туурвисан. 20 орчим уран сайхны кинонд хөгжмийн найруулагч, зохиолчоор ажилласан байна. 

Ум сайн амгалан болтугай!

1
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

8 thoughts on “Нэрт хөгжмийн зохиолч Б.Шарав таалал төгслөө

  • Avatar Зочин says:

    Хөөрхий минь. Хэдэн буурлуудаа амьд дээр нь сайхан дурсамжийн нь бичиж авч дээ. Арай эрт шагнаж байвал яасын бэ энэ хэдийгээ цаашдаа. Ум сайн амгалан болтугай

  • Avatar nyamtseren says:

    um ma ni pod me hum

  • Шарав гуайдаа сэтгэлийн зул өргөе.гэгээн алс руугаа алслан одлоо доо.ямар ч үед /сэтгэлийн эгшиг.гэгээн алсад одохсон 2ыг нь чанга тавиад сонсох дуртай

  • Avatar Umbaa says:

    Gegeen alsad odoh yumsan

  • Avatar Зочин says:

    Монголын нэгэн АГУУ сайхан хөгжмийн зохиолч байлаа. Гэр бүл , үр хүүхдүүд хамаатан саднуудад нь гүн эмгэнэл илэрхийлье.

  • Дэндүү харамсалтай юм болжээ. Ум мани бадми хум

  • Avatar иргэн says:

    Илжигдорж лхлар гомо Болд,салга Бат-үүл мэт хог шааруудад тэмдэг ѳгч охин хүүхэд зэрэмдэглэж нэгийг нь хѳнѳѳсѳн алуурчин хүчиндэгч пиздаг ѳмгѳѳлж ѳршѳѳж байхаар энэ хүнийг эртхэн алдаршуулах байсан юм

  • Avatar Жн says:

    Од харвалаа. Гайхалтай хүн байжээ