Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Н.ЭНХБАЯР ЮУНД ЗАЛБИРЧ, НАЙДСАН БАЙХ ВЭ

Н.Энхбаяр хэмжээгүй эрхт хаан, халдаж нэвтрэмгүй хана хэрэм мэт явав. Одоо бол бид нийхээ адил жирийн иргэн гэж байгаа ч энэ амьдралдаа нэг л дасаж өгөхгүй нь бололтой. Уг нь дасахыг хэрдээ хичээсэн юм билээ л дээ. Төрийн тусгай хамгаалагчийн хамар дороос эвтэйхэн гэгч нь мултарчихаад такси бариад явж байсан гэх үгийг хүнээс сонсож байсан юм байна. Гэвч ингэж эгэл бороор, мөрөөрөө амьдрах нь таалагдаагүй юм болов уу. Шалдан байсан ч хамаагүй хаан байхыг тэр хүсэж эхлэв. Түүнээ ил зарлав. Ханцуй шамлав. Ёстой л яаран даарах гэгч нь болж байна.

Тийм том бодлоготонд ийм өчүүхэн бодол төрнө гэж нээрээ хэн ч санаагүй байх шүү. Өнөөдрийн Н.Энхбаярт оноох хамгийн үнэн юм гэвэл энийг л хэлнэ. Өсөж, өндийлгөж, дөрөөлүүлж, өндөрлөг өөд аваачсан нам нь түүнийг ад үзээгүй. Сул явахад нь, гуйгаагүй байхад нь МАН түүнийг Бага хурлынхаа гишүүн болгосон нь их том итгэл-сэтгэл байсных биз. Гэтэл юу гэлээ? Намайг асуугаагүй байхад Бага хуралд орууллаа гэж ус цацаж золигтдог юм даа. Зүгээр байсан намаа зүгээр байлгахгүй байгаа Н.Энхбаяр ингэхэд юу болоод байна аа.

Лав л буддист хүнд тэр бүр баймааргүй авир ааш түүнээс гараад байх шиг. Нам нь яагаа ч үгүй байхад л өөрөө гүйгээд гараад явчихаж байгаа байдал, өсгөж өндийлгөж, дэмжиж тэтгэж явсан нам, хамт олноо юуны учир тэнэгээр нь доромжилж газарт булах гэж улайрах болов. Н.Энхбаярын талаар улстөрчид дор бүрнээ нэг нэгийг бодож байгаа байх. Гэхдээ тэдний нэг л бодол яг адилхан байгаа. Тэр бол “Энэ хүн ямар аймаар, том эрсдэл хийж байна вэ” гэж. Нээрээ МАХН-ын дарга, Ерөнхий сайд, УИХын дарга, Ерөнхийлөгч асан маань юунд залбирч, найдсан байх вэ? Ингэж хий гаргаж, гэнэн зүйл хийх хүн биш дээ.

Ц.НЯмдорж таамаглаж, Э.Бат- ҮҮл юуны учир хамгаалалтад бэлтгэв

Монгол Улсын иргэн Н.Энхбаяр Улсын дээд шүүхэд МАХН-ыг бүртгүүлэх өргөдлөө уржигдар хүргүүлжээ. “Үндсэн хууль, Иргэний хууль, Хуулийн этгээдийн бүртгэлийн хууль, Улс төрийн намуудын тухай хуулийг үндэслэн хууль тогтоомжийн дагуу МАХН-ыг улсын бүртгэлд бүртгэж өгнө үү” гээд гарын үсгээ зуржээ. Одоо харин хуульч, улст өрч Ц.Нямдоржийн яриаг саная. Тэр хэлэхдээ, “Н.Энхбаяр нарын санаачилсан Улс төрийн намуудын тухай (2005 оны) хуулиар нам нэрээ өөрчлөхийг зөвшөөрчихсөн, харин нэрээ өөрчилсөн бол хуучин нэрийг тухайн намын гишүүн бусад хүн ашиглахыг хориглож, уг хуулийн 15.6-д заасан. Маш тодорхой. МАХН-ын товчилсон болон бүтэн нэрийг санал нийлээгүй тус намын гишүүн болон бусад хуулийн этгээд ашиглаж болохгүй гэсэн заалт өнөөдөр хүчинтэй байна. МАХН нэр өөрчлөгдөж МАН боллоо гээд Дээд шүүх бүртгэчихсэн байгаа. Үүгээр бол ямар ч боломжгүй” гэжээ.

Түүний ярилцлагад “Тэд хамтарч шинэ нам байгуулах тухай ярьсан байж ч мэднэ” гэсэн анхаарал татсан нэг өгүүлбэр бий. Хаширсан “чоно” Ц.Нямдоржийн энэ таамаг, хуулийн боломжгүйг нь мэдсээр байж Н.Энхбаярын нэрээ бүртг үүлэхээр шүүхэд хандсан хоёрын “холбоос” нэг юм хэлээд байгаа биз. Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчээр ямар хүн томилогдох нь тухайн үеийн Ерөнхийл өгч хэн байхаас хамаардаг нь өдгөө нууц биш болсон билээ. Ерөнхий шүүгч асан С.Батдэлгэр Н.Энхбаярын үед томилогдсон юм байна. Одоо Ц.Зориг гэж хүн бий. Ц.Элбэгдоржийн “хүн”. Ц.Зоригийг С.Батдэлгэрийн “талын хүн” гэх аж. Шүүх байгууллагад би хүндэтгэлтэй хандаж байна. Улстөржсөн газар гэхгүй ч ийм нэг сонирхолтой хөвр өл Ц.Нямдоржийн тайлбар, Н.Энхбаярын үйлдэл хоёрын дунд харагдаад байгаа юм.

Экс Ерөнхийлөгч маань өр ширийн тухай нэг битүү далд утгатай зүйл ярьдаг. Тийм нэг өрийнхөө хэсгийг Шүүх хавиас нэхээд яваа юм биш байгаа гэж өчигдрөөс хүмүүс шивнэлдээд эхэллээ. Н.Энхбаярын залбирал ид шидээ өгч МАХН нэрийг авлаа гэж бодоход “өр төлөх” хүмүүс УИХ-д хэд бол хэдээрээ бий. Ц.Шинэбаярын хувьд цэвэр итгэл үнэмшлээрээ МАХН-даа үлдсэн гэдэг бол Б.Бат-Эрдэнэ, Д.Балдан-Очир, Ц.Даваасүрэн, Д.Тэрбишдагва нар Н.Энхбаярыг илт дэмжиж буй.

Ч.Улаан, Р.Раш нарын хэд хэдэн гишүүн намынхаа экс даргад ил далд утгаар урмын үг хайрлаад байгаа. Нэрээ аваад хүрээд ирвэл тосоод авах 16 гишүүн УИХ дахь МАН-ын бүлгээс хүчтэй МАХН-ын сөрөг хүчний бүлэг байгуулах хувилбар байж болох гэнэ. Хамтарсан Засгийн газрыг үздэггүй АНын бүлгийн 10 гаруй нөхөр дээр нэмээд З.Алтай, С.Оюун, Д.Энхбат нар бий. 16+10+3=29. Гайхамшигтай, бас аймшигтай төлөвлөгөө боловсруулжээ, Н.Энхбаяр. Саяхан Э.Бат-Үүл гишүүн төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг таслан зогсоох гэсэн агуулгаар УИХ-ын тухай хуульд нэмэлт оруулах төсөл санаачилсныг хаврын чуулганаар хэлэлцэхээр байгаа.

Тэрбээр төсөл санаачлах болсноо, “Үндсэн хуулийн 3 дугаар зүйлийн 1-д заасны дагуу ард нийтийн санал асуулга, эсхүл УИХ-аас баталсан сонгуулийн хуулиар тогтоосон журмын дагуу сонгогдож буюу томилогдож төрийн эрх мэдлийг хэрэгж үүлэхийг төрийн эрх мэдлийг хууль ёсоор авах гэдэг. Энэ үндэслэлийг зөрчиж төрийн эрх мэдлийг авбал төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэсэн үг” хэмээн тайлбарлажээ. Өнөөдөр монголчууд Н.Энхбаярыг тойрсон улс төрөөр амьсгалж байна. Үйл хөдлөл, үг бүрийг нь ажиглаж буй. Хуулиар боломжгүй зүйлийг болгоно гэж зүтгэж байгаа нь түүний үйл ажиллагаанаас илт ажиглагдаж эхэллээ. Н.Энхбаярын эрсдэлээс айгаагүй итгэлтэй байдал, Ц.Нямдоржийн “таамаг”, Э.Бат-Үүлийн “хуулийн хамгаалалт” ер нь юу хэлээд байна вэ. Энэ бүгд огт хамааралгүй юм биш шиг санагдаад байгаа юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.