Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Н.Энхбаяр хэвлэлийн хуралдаа ирсэнгүй

Хувьсгалт намынхан өдөр алгасахгүй хэвлэлийн бага хурал хийж байна. Энэ удаа тэд “МАХНын дарга Н.Энхбаяр сэтг үүлчдэд мэдээлэл хийнэ” хэмээн зарлуулсан тул хэвлэлийнхний хөл дарав. Харин олон асуултад булагдах байсан Н.Энхбаяр хүрэлцэн ирсэнгүй. Түүний оронд МАХН-ын нарийн бичгийн дарга Л.Цог тэргүүтэй тус намын зарим гишүүн сэтгүүлчдэд хандлаа.

МАХН-ын гишүүн З.Баянсэлэнгэ “Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн үед түүний шадар туслахаар ажилласан Б.Тулгын хэргийг шалгаж байгаа хяналтын прокурор н.Мөнхбаатарын ажилд саад учруулсан хэмээн намайг цагдаагийнхан үндэслэлг үйгээр баривчлахыг завдаж байна. Би хуульд харш ямар ч үйлдэл хийгээгүй” гэж ярилаа. Тэрбээр зах, ханцуй нь урагдсан хүрмээ сэтгүүлчдэд үзүүлэв. “Цагдаа нар надад хүч хэрэглэсний улмаас миний тархи хөдөлж, хавирга гэмтсэн. Бидэнд бичлэг нь ч бий” гэлээ. З.Баянсэлэнгэ хэвлэлийн хурлыг орхин гарахдаа “Цагдаа нар намайг эндээс баривчлах гээд байгаа учраас би явалгүй горьгүй” гэсээр гүйж одов.

МАХН-ын гишүүн н.Шонхооны ярьж байгаагаар бол, Б.Тулгыг суллахыг шаардсан жагсаалд оролцогчдыг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн захиалгаар Ерөнхий прокурор Д.Дорлигжав үүрэг өгч, цагдаагийнхан баривчлахаар отох болсон гэнэ. Б.Тулгыг цагдан хорьсон учир шалтгааныг Л.Цог мөн л хууль бус хэмээн үзэж байна. “Өргөө” зочид буудал, “Улаанбаатар таймс” сонинтой холбоотой өмчийн маргаанд эрүүгийн хэрэг үүсгээд хоёр дахь жилдээ шалгаж байгаа юм билээ. Үүгээр Н.Энхбаярыг буруутгаж үзсэн, сүүлдээ хүүг нь хүртэл оролдсон. Одоо туслахаар нь ажиллаж байсан залууг хорьчихлоо. Бид заавал суллуулна” гэв.

“Өргөө” зочид буудлыг 100 сая төгрөгөөр худалдан авсан Н.Энхбаярын хүү Э.Батшугар 800 сая төгрөгөөр “танигдахын аргагүй болтол нь сайхан засаж янзалсан” бөгөөд үүнд хөрөнгө оруулсан компанийг хуулийнхан яагаад шалгаад байгааг Л.Цог ойлгохгүй байгаа аж. Тэрхүү компани нь Б.Тулгын өмч бололтой.

Б.Энхээ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.