Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Н.ЭНХБАЯР: Н.УДВАЛ АН-Д, М.ЭНХСАЙХАН МАН-Д ЛУЙВАРДУУЛСАН…

МАХНын дарга Н.Энхбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал, МҮАН-ын дарга М.Энхсайхан нарын хүмүүс улс төрийн холбоо байгуулснаа дуулгаад шатахууны үнийг гэнэт нэмж, иргэдийн амьдралд хүнд дарамт учруулсныг эсэргүүцэн мэдэгдэл гаргаж буйгаа зарлалаа. Энэ үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяраас цөөн асуултад хариулт авав.

-2008 оны долоодугаар сарын 1-ний өдрийн хэрэгт тухайн үеийн цагдаагийн дарга нарыг яллагдагчаар татан шүүхэд шилжүүллээ. Та тухайн үед Монгол Улсын Ерөнхийлөгч байсан. Үүргээ гүйцэтгэсэн цагдаагийн ажилтнуудыг яллах гэж байгаа нь зөв үү. Та энэ хэрэгт хэн буруутай гэж боддог вэ?

-Энэ өдөр Монголын түүхэнд байгаагүй үйл явдал өрнөсөн. Олон зуун хүн шоронгийн хаалга татаж, үүргээ гүйцэтгэж байсан мянга мянган цагдаа бэртэж, гэмтсэн. Цагдаагийнхны ту хай ярихаасаа өмнө энэ хэрэг яагаад гарав гэдгийг ярих ёстой. 2008 оны УИХ-ын сон гуульд МАН, АН луйвар хийгээгүй бол ийм хэрэг гарахгүй байсан. Энэ хоёр нам луй вардсан учраас сонгох, сонгогдох эрхээ хамгаалсан иргэд жагсаж, эсэргүүцлээ илэрхийлсэн.

Цагдаагийн дарга нараас өмнө сонгуулийг луйвардсан хоёр нам, намын дарга нартай хариуцлага тооцох хэрэгтэй. Түүнээс гадна нөхцөл байдлыг онц байдал зарлатал даамжруулсныг судлах хэрэгтэй. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс галт зэвсэг хэрэглэж болохгүй гэсэн үүрэг өгсөөр байтал яагаад, хэн зэвсэг хэрэглэв гэдгийг шалгаж тогтоох ёстой. Эдгээр асуудлыг шалгаж тогтоосны дараа хэнд хариуцлага тооцохыг ярих ёстой. Төр барилцаж байгаа хүмүүст долоодугаар сарын 1-ний хэргийн үнэн учир шалтгаан, гэм буруутныг олж тогтоох хүсэл сонирхол байдаггүй. Энэ асуудлыг тухайн үед цагдааг удирдаж байсан хэдэн даргад тохоод өнгөрөх сонирхолтой байна. Яагаад сонгуулийн луйврыг шалгахгүй байгаа юм бэ. Тухайлвал миний дэргэд сууж буй Н.Удвал дарга Архангайд АНын дарга нарт луйвардуулсан хүн. М.Энхсайхан Сүхбаатар дүүрэгт МАН-ын удирдлагад луйвардуулсан. Өнөөгийн УИХ-ын тавин хувь нь луйвраар сонгогдсон болохоор хэргийг шалгаж, үнэнийг тогтоох сонирхолгүй байна.

-УИХ-ын болоод Ерөнхий лөгчийн сонгуулийн хооронд багагүй хугацаа байсан. Та энэ хугацаанд луйврын сонгууль боллоо гэдгийг ард түмэндээ хэлж, хоёр намын дарга буруутай гэдгийг яагаад ярьдаггүй байсан юм бэ?

-Сэтгүүлчид надаас ийм зүйл асуугаад байдаг юм. Би ажлаа өгөөд хоёр жил гаруй болж байна. Тийм болохоор ажлаа хийж буй Элбэгдорж, Батболд, Дэмбэрэл, Дорлигжав нараас асуугаач. Гэхдээ би хариулахаас зугтааж байгаа хэрэг огт биш. Би тухайн үед холбогдох бүх байгууллагад дээр хэлсэн чиглэлээр шалгах үүрэг өгч байсан.

-2012 оны сонгууль шинэ хуулийн дагуу болох гэж байна. Сонгууль шударга болно гэдэгт та итгэлтэй байна уу?

-Шударга болохгүй гэдгийг сая баталсан Сонгуулийн хууль харуулаад байна. Сонгуулийн хуулийг уншихаар луйврын аргаар 2008 онд төрд шургалсан хүмүүс дахин сонгогдох боломжоо бий болгосон. 48, 28 гэдэг нь өөртөө зориулсныг гэрчилж байна. 48-аар сонгогдож чадахгүй бол гулсаад 28-аар сонгогдоно гэсэн үг. Унасан бөх туг тойрдоггүй бол энэ хуулиар тойрох боломжийг олгож байна. УИХ-ын гишүүд тойрогтоо гурван тэрбум төгрөг захиран зарцуулах эрхийг төсөвт суулгачихсан. Сонгуулийн хуульд энэ мөнгөөрөө тойрогтоо байшин барилга барьж, нээлтэд нь оролцож болно гэсэн атлаа бусад нэр дэвшигчдийн эрхийг хаасан зүйл заалт бий. Сонгуулийн ерөнхий хороо гэдэг газрыг хоёр намын луйврыг баталгаажуулдаг байгууллага болгож байна. Луйврын сонгууль болох нь тодорхой учир бид болсон хойно нь бус болохоос нь өмнө арга хэмжээ авч, хэлэлцүүлэг зохион байгуулна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.