Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Н.Энхбаяр МХЗХ-ТОЙ БОЛЖЭЭ

Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр дараагийн сонгуулиар өөртөө УИХ-ын гишүүний халдашгүй эрх бий болгохын тулд тун чиг их хичээж байгаа бололтой. Дэлхий дээр коммунизм, дарангуйлал нуран унах ахуйд мань хүн Төв Азийн цээжинд ассан ардчиллыг “нухах” дэглэм бий болгоод эхлэв. МАХН-аа байгуулж, аравт, зуут, түмт хэмээх Чингисийн үеийн цэргийн зохион байгуулалтаар намынхаа бүтцийг бий болгоод байгаа бол өчигдөр бас нэг хоржоонтой мэдээлэл дуулдав. Коммунизмын үеийн МАХНын залуу халааг бэлтгэдэг байсан Монголын хувьсгалт залуучуудын эвлэл (МХЗЭ)-ийг санагдуулам бүтцийг дэргэдээ байгуулсан юм байх. Эвлэл гэдгийг нь л өөрчилж Монголын хувьсгалт залуучуудын холбоо (МХЗХ)-г Н.Энхбаярыг дагалдагч залуус байгуулж, тэргүүнээр нь Эрдэнэжамъян гэх залууг томилсон сурагтай.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.