Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ө.Энхтүвшингээр ахлуулсан “Долдугаар сарын 1-ний хэрэг явдал”-ын үеэр хүчний байгууллагынхан хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулсан эсэх, тэдний ажлын уялдаа холбоо ямар байсан зэргийг шалгах УИХ-ын Ажлын хэсгийнхэн өчигдөр үдээс хойш хаалттай хуралдав. Ажлын хэсгийнхэн Ерөнхийлөгч асан Н.Энхбаяраас тайлбар авсан юм. “Хаалттай хуралдаан болж байна” гэсэн бичиг үүдэнд нь өлгөсөн Төрийн ордны нэг давхрын мэдээллийн төвд өрөөний үүдэнд давхар давхар хамгаалалт гаргаж, ялангуяа сэтгүүлчдийг ойртуулахгүй ихээхэн болгоомжилж байв.
Г.ЭНХ "Өнөөдөр" сонин







0 Сэтгэгдэл