Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нэмэгдсэн өртгийн албан татварынтухай хуульд өөрчлөлт оруулахыг дэмжив

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо. 
Хуулийн төсөлд :
•    Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэлийн аргаар төхөөрч бэлтгэн дотооддоо борлуулсан тураг болон шулж ангилсан мах, боловсруулаагүй дотор эрхтэн, дайвар бүтээгдэхүүн
•    Импортоор нийлүүлэгдэх  төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн, зам, дохиолол, холбооны тоног төхөөрөмж
•    Хийн түлшээр ажилладаг, 1500 см/3 хүртэлх хөдөлгүүрийн цилиндрийн багтаамжтай, үйлдвэрлэснээс хойш 5 хүртэл жилийн доторхи суудлын автомашиныг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх саналыг тусгажээ.
Харин хүнсний түргэн гэмтэх, эмзэг бүтээгдэхүүн тээвэрлэх,  үйлдвэрлэснээс хойш 5 хүртэл жилийн доторхи тусгай зориулалтын автотээврийн хэрэгслийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх саналыг хүлээн авах боломжгүй гэж Засгийн газар үзлээ.
Үйлдвэрлэлийн аргаар бэлтгэн дотооддоо борлуулсан тураг болон шулж ангилсан махыг татвараас чөлөөлснөөр “ченж”-үүдийн шат дамжлагыг багасгах, махны үнийг хэт хөөрөгдөхгүй байх боломж бүрдэнэ гэж тооцоолж байна. Мөн хүнсний аюулгүй байдлыг хангах талаасаа ч ач холбогдолтой юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.