Эрүүл мэндийн салбарт доголдоод байгааг үйл ажиллагааны буруутанг олж тогтоохыг Ерөнхий сайд салбарын сайдад нь үүрэг болгосны дагуу нийслэлийн эрүүл мэндийн газарт шалгалт хийжээ. Шалгалтаар нийслэлийн хэмжээнд эрүүл мэндийн бодлого алдагдсан гэсэн дүгнэлт гарсан байна.
Энэ бүх шалтгааны бурууг нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Ганхүүд тохоогүй боловч тэрбээр үүрэгт ажлаасаа сайн дураараа татгалзаж, өчигдөр өргөдлөө өгөв. Түүний оронд Баянгол дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн даргаар ажиллаж байсан С.Туулыг томилж байгаа аж.







0 Сэтгэгдэл