Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нэг өдрийн дотор таван хүн усанд амиа алджээ

     Бороо орж голын усны түвшин нэмэгд сэнтэй холбоотойгоор иргэд усанд амиа алдах явдал нэмэгдлээ. Энэ сарын 17-нд гэхэд л улсын хэмжээнд таван хүн усанд осолджээ. Хэнтий аймгийн Дэл гэрхаан сумын ХэрлэнбаянУлаан тосгоны нутаг Өндөр даваа гэдэг газар “Ниссан” маркийн суудлын автомашинтай найман хүн явж байгаад Хэрлэн голын усанд унаж, гурван хүн осолдсон байна. Мөн өдөр Сэлэнгэ айм гийн Зүүнбүрэн сумын Тосонгийн ам гэдэг газар 24 настай эрэгтэй усанд живжээ. Түүнчлэн Баян-Өлгий айм гийн Улаанхус сумын иргэн 38 настай, эрэгтэй Ж-гийн цогцос мөн өдөр Ховд голоос олджээ. Цаг дулаар сантай холбоо тойгоор анги хамт олноороо зугаалах явдал ихэслээ. Энэ үеэр хүүхдүүд усанд осолдох явдал ч гарч байна. Тухайлбал Сэлэнгэ айм гийн Сүхбаатар сум ын нутаг, Орхон гол ын Өндөр эрэг гэдэг газар 14 настай Д ангийнхантайгаа зугаалгаар явж байгаад усанд унаж осолдсоныг хайж байна.


Г.РАВЖАА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.