Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нэг шөнө 181 согтуу жолоочийг саатууллаа

Манайхан аливаа баяр ёслолыг хавтгайруулан тэмдэглэж, архи хэтрүүлэн хэрэглэдэг нь гэм биш зан болсон. Энэ сарын 18-ны пүрэв гаригт Зэвсэгт хүчний 89 жилийн ой тохиож, эр хүн бүр л баярласан.

Тэр өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 121 жолоочийг замын цагдаагийн ажилтнууд илрүүлэн Захиргааны хариуцлагын тухай хуульд заасны дагуу жолоо барих эрхийг нь хоёр жилийн хугацаагаар хассан байна. Замын цагдаагийнхан жолооч нарын эрхийг хасаж байгаа нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож осол хэрэгт орж, өөрийн болон бусдын амь насыг хохироохоос урьдчилан сэргийлж байгаа хэрэг. Цэргийн баярын маргааш буюу энэ сарын 19-ний баасан гаригт гэхэд л зөвхөн нийслэлд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 181 жолоочийг илрүүлжээ.

Тэдэнд Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу арга хэмжээ авч, жолоо барих эрхийг нь хассан байна. Хэрэв эрхээ хасуулсан хүн дахиад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол 7-30 хоног баривчлах гэнэ. Дашрамд дурдахад, өнгөрсөн бямба гаригт зургаан хүний амь нас хохирсон зам тээврийн осол гарчээ. Төв аймгийн Эрдэнэсант сумын нутаг, Бүслүүрт хайрханы арын замд Өвөрхангай аймгаас Улаанбаатарын чиглэлд явж байсан “Истана” маркийн автомашин онхолдож 21-38 насны гурван хүн газар дээрээ нас барсан байна. Улаанбаатарт “Цахилгаан тээвэр” компанийн троллейбусны жолооч Энхболд нь 50-55 орчим насны нэр, хаяг нь тодорхойгүй хүнийг дайрч амь насыг хохироосон бол Сүхбаатар дүүргийн нутагт хуучнаар IX дэлгүүрийн дэргэд “Тоёота” маркийн 12-65 УБЧ дугаартай машины жолооч мөн л нэр хаяг тодорхойгүй нэгнийг дайрч, хохирогч газар дээрээ нас барлаа. Мөн энэ өдөр Хан-Уул дүүргийн нутаг, Жаргалан хотхоны урд замд 58-64 УБЧ дугаартай “Портер” машины жолооч Баярсайхан 79 настай С-ыг дайрч амийг нь хохироосон хэрэг гарсан байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.