Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нэг шөнийн дотор 20-иод айл орон гэргүй болов

Өнгөрсөн лхагва гаригт улсын хэмжээнд галын дуудлага ихтэй хоножээ. Нийслэлд арван гал гарсан бол Дархан-Уул, Баянхонгор, Хөвсгөл аймагт мөн гал түймэр гарсан байна. Хот, хөдөөд гарсан дээрх галын улмаас 20 шахам айл орон гэргүй болжээ. Тухайн өдөр ирсэн дуудлагын хамгийн ноцтой нь нийслэлийн Хан-Уул дүүргийн IV хороо, Арцатын 18 дугаар гудамжинд байрлах “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ийн Баруун цахилгаан түгээх төвийн агуулахын хашаанд гарсан байв.

Таван метр урттай уг хашаанд “СП” загварын дамранд ороолттой гурван ширхэг кабель утас, долоон трансформатор, “ЗИЛ-130” маркийн автомашины 100 шахам дугуй, өндрийн болон 0.4 цахилгааны кабель утас зэрэг эд зүйлс шатсан байна. Азаар Аврах, гал унтраах 14 дүгээр ангийнхан шуурхай очсон тул галыг ойр хавийн айлууд руу орохоос өмнө амжиж унтраажээ. Түүнчлэн нийслэлийн Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр “Таван буудал”-ын Рашааны аравдугаар гудамжинд оршин суудаг хоёр айлын гэр, малын саравч, өвс хураасан амбаарын хамт шатаж байсныг гал сөнөөгчид унтраахад арваад үхэр, хоёр нохой галд өртсөн байжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.