Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нэг центийн зоос сая ам.долларын үнэд хүрэв

АНУ-ын Флорида мужийн Орландо хотод болсон зоосны дуудлага худалдааны үеэр нэг центийн зоос нэг сая ам.долларын үнэд хүрсэн тухай АР дамжууллаа. 1793 онд гаргасан, анхны зоосон мөнгөнүүдийн нэгийг нэрээ нууцалсан хүн худалдаж авсан байна.

Америкийн зоос цутгах анхны үйлдвэр 1792 онд Филадельфид нээгдсэн бөгөөд нэг жилийн дараа зооснуудаа гүйлгээнд гаргасан байна. Дашрамд сонирхуулахад, Денверийн зоосны үйлдвэрт цутгасан нэг центийн зоос өнгөрсөн онд болсон дуудлага худалдааны үеэр 1.7 сая ам.долларын үнэд хүрч байсан юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.