Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нэг настай хүүхдийн амийг егүүтгэв

Баянзүрх дүүрэгт бага насны хүүхдийг гэрт нь харж үлдсэн хамаатных нь залуу зодож хөнөөсөн хэрэг өнгөрсөн амралтын өдөр гарчээ. Тус дүүргийн VIII хороонд орших суух Б-гийн ой зургаан сартай хүүхэд гаднын нөлөөтэй амиа алдсан байж болзошгүй гэсэн дуудлага цагдаагийнханд ирсэн аж. Энэ дагуу дүүргийн цагдаа, прокурорын байгууллагаас хэргийн газарт очиж үзлэг хийхэд хүүхдийг зодож, толгойд нь гэмтэл учруулснаас амь нас нь хохирсон байжээ.

Хүүхдийг нь харж үлдсэн хамаатных нь залуу Б гэрт нь согтуу байсан бөгөөд цагдаагийнханд “Гадаа тоглож байгаад нүхэнд унаад нас барчихлаа” гэж тайлбарласан байна. Гэвч шалгалтын явцад тэрбээр “Өмдөндөө бие засчихаар нь зодсон юм” хэмээжээ. Уг хэргийг өдгөө тус дүүргийн цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасагт шалгаж байгаа юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.