Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нэг аж ахуйн нэгжид 10.000-600.000 хүртэлх долларын зээл олгож болно

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Монгол Улс, Япон Улсын Засгийн газрын хооронд байгуулсан Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай зээлийн төслийн хоёр дахь шатны зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах эсэхийг хэлэлцэв.

Хэлэлцээрийн хүрээнд 58 сая долларыг 40 жилийн хугацаатай, 0.65 хувийн хүүтэйгээр Монголбанк болон Японы талаас тавьсан шалгуурыг хангасан арилжааны банкуудаар дамжуулан олгох юм байна. Үндсэн зээлээс чөлөөлөх хугацаа нь 10 жил аж.

Мөн нэг аж ахуйн нэгжид 10.000-600.000 доллар хүртэлх зээл олгох боломжтой гэнэ. Уг зээлийг аж ахуйн нэгж 3-10 жилд эргүүлэн төлөх нөхцөлтэй. Энэ уг асуудлыг хэлэлцэх үед гишүүд зээл “бай”-гаа онож буй эсэхийг лавласан юм. Тогтвортой ажлын байр бий болгох нь зээлийн зорилго гэдгийг Сангийн сайд учирлав.

Шалгуурыг хангасан ч баталгаа хөрөнгөгүй иргэдийг уг төсөлд хамруулах хэрэгтэй хэмээн Д.Тэрбишдагва үзэв. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх зээлийг арилжааны банкаар, байгаль орчин, агаарын бохирдлын талаарх зээлийг Хөгжлийн банкаар дамжуулах саналыг Д.Арвин гаргав.

Энэ мэтээр гишүүд саналаа хэлж, зээлийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.

С.Уул

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.