Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нэгдсэн үндэстний байгууллага малчдад туслана

Монгол дахь НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд хамтран өвөлжилт хүндэрсэн аймгуудын малчдад туслах зорилгоор НҮБ-ын Хүмүүнлэгийн яаралтай тусламжийн сангаас 3,7 сая ам долларын тусламж авах хүсэлт гаргасан байна. 48 цагийн дараа хүсэлтийн хариу  гарах бөгөөд хэрвээ шийдэгдвэл ойрын 3 сард малчид, хүүхдүүдэд тусламж, дэмжлэг үзүүлэх боломжтой болох юм.
НҮБ-ын Монгол дахь суурин зохицуулагч, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Рана Флауэрс 2010 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Монгол Улсын Шадар сайд М.Энхболдтой уулзахдаа энэ тухай мэдэгдлээ.
Гамшгийн эсрэг Монгол Улсын Засгийн газар шуурхай арга хэмжээ авч байгаад НҮБ-ын суурин төлөөлөгч талархал илэрхийлэв.
НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын хандив болох 500 мянган ам доллараар орон нутагт хэрэгцээтэй зүйлсийг худалдан авч эхнээс нь хүргэж эхэлсэн байна.
НҮБ-ын Хүүхдийн сан гэхэд л өвөлжилт хүндэрсэн Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн 8 сумын сургуулийн дотуур байрны хүүхдүүдэд зориулж 200 гаруй мянган ам.долларын үнэ бүхий дулаан хувцас, гутал, хөнжил, бусад зүйл ачсан цувааг 2010 оны 2 дугаар сарын 24-ний өдөр илгээхээр төлөвлөжээ.
НҮБ-ын суурин төлөөлөгчийн газраас хандивлагч орон, олон улсын байгууллагуудын уулзалтыг энэ пүрэв гарагт зохион байгуулж цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар  ярилцахаар болсон байна.
Үүнээс гадна өвөлжилт, хаваржилтын байдлын талаар гадаадын Би Би Си, Ройтерс, Блүүмберг, Австралийн Эй Би Си зэрэг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлж уриалга гаргажээ. Уриалгын дагуу 1 тэрбум хүртэлх ам долларын хандив, тусламж цуглах боломжтой гэж НҮБ-ын суурин зохицуулагч, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөөлөгч хэлэв гэж

Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.