Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нэгдсэн мэдээллийн цахим сантай боллоо

Монгол Улсын болон дэлхий дахины шинжлэх ухаан, технологийн өнөөгийн ололт амжилт, эрдэмтэн, судлаачдын бүтээсэн бүтээл туурвилыг олон нийтэд сурталчлах, сонирхож буй байгууллага, хувь хүмүүст хүргэх, тэдний хамтын ажиллагаа өрнүүлэх эдийн засгийн эргэлтэд оруулах, мэдээллийн танхимыг Шинжлэх ухаан технологийн сан ажиллуулж эхэлжээ. Тус санд  1975 оноос хойш Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлдэг бүх эрдэм шинжилгээний ажлын тайлан, эрдэмтдийн доктор, шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан 2400 гаруй диссертаци, 3800 гаруй эрдэмтний  нэгдсэн бүртгэл мэдээлэл, Монгол Улсад оновчтой саналын гэрчилгээ авсан 18956 бүтээл , 3000 гаруй ном, сонин, сэтгүүл 1972-1987 оны 5 сая гаруй патент, 4000 гаруй үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн микрофиш, микрофильм хадгалагдаж байгаа аж. Эдгээр мэдээллийн эх сурвалжуудыг ашиглан байгаль, техник, анагаах, хөдөө аж ахуй, нийгэм хүмүүнлэг гэсэн шинжлэх ухааны таван салбараар төрөлжсөн дөрвөн төрлийн дижитал мэдээллийн санг бүрдүүлэн үйлчлэх юм.  Мөн гадаадын JSTOR, OARE, AGORA, HINARI зэрэг олон улсад нэр хүндтэй онлайн мэдээллийн сантай хамтарч ажиллах  боломж нээгдэж байгаа аж.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.