Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нью-Йоркийн таймс талбайг түр хаажээ

НЬЮ-ЙОРК. /СИНЬХУА/. Америкийн Нью-Йорк хотын Таймс талбайн үйл ажиллагааг өнгөрсөн бямба гарагийн орой түр зогсоожээ. Учир нь тус талбайд байрлуулсан машины арын суудал дээр баглаатай сэжиг бүхий зүйл шатаж байгааг цагдаагийнхан олсны дараа ийм арга хэмжээ авчээ.
Автомашинд гарсан галд хүн өртөөгүй гэж холбогдох албаны эрх баригчид мэдэгдсэн байна. Урьдчилан сэргийлэх үүднээс тэсрэх бөмбөгийн мэргэжилтнүүд хэргийн газарт тусгай робот ашиглан сэжиг бүхий зүйлд шалгалт хийжээ. Энэ үеэр Таймс талбайн эргэн тойронд хөл хорио тогтоосон байна. Үүний улмаас Бродвэйн оройн тоглолтын хуваарийг цуцалжээ.
Цагдаагийн газрын мэдээлснээр, Бродвэй дүүргийн 45 дугаар гудамжинд жижиг оврын жийп машин шатсан байна. Энэ машин улсын дугааргүй байжээ. Роботоор машины арын суудал дээр байсан зүйлийг аваагүй бол тэр нь дэлбэрэх байсан гэж цагдаагийнхан мэдэгдсэн байна. Нью-Йорк хотын тус талбайд өдөр бүр олон мянган жуулчин хүрэлцэн ирдэг аялал жуулчлалын гол газрын нэг юм.
С.Отгонбаяр "Монцамэ"

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.