Дизайнер Н.Соёлмаа нэрийн дэлгүүр болон “Soyolmaa boutique”-ийнхээ үүдийг барьж, хоолны газар ажиллуулж байсан билээ. Тэгвэл одоо дотуур хувцасны дэлгүүр нээх тухай ярьж байна. Түүнтэй утсаар холбогдож, цөөн зүйл тодрууллаа.
-Соёлоо эгч ээ, дотуур хувцасны дэлгүүрээ хэзээ нээх вэ?
-Хаа байсан зун ш дээ. Зургаан сарын дундуур. Одоо ярьж, зарлах цаг нь болоогүй байна. Дөнгөж дэлгүүрийнхээ засварыг хийгээд байж байна.
-Та дотуур хувцасны дизайнер болж байгаа юм уу?
-Дэлгүүрээ нээх дөхөөд ирэхээрээ энэ талаар ярина. Одоогоор нууц. Би энэ талаар яримааргүй байна, за.
-Дахиад хувцас хунартай зууралдахгүй гээд байсан биз дээ?
-Одоо бол дахиад хоолны газартай зууралдахгүй, мэдэв үү…
Т.ҮЗЭМЖ







0 Сэтгэгдэл