Дөрөвдүгээр сарын 2-ны өдрийг дэлхий дахинаа олон улсын хүүхдийн номын баяр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жил хүүхдийн номын өдрөөр Солонгосын Койкогийн сайн дурын гишүүд, хүүхдийн номын ордонтой хамтран “Ном уншлагын 7 хоног” аяныг зохион байгуулж буй. Хүүхэд залуусыг ном, судрын сантай танилцуулах ном унших арга ухааны тухай цэгцтэй ойлголт гөх зорилгото аян энэ сарын 11-нийг хүртэл үргэлжилнэ. Аяны хүрээнд хүүхдийн шилдэг номын үзэсгэлэн гаргаж, уран зургийн уралдаан зарлаж дүгнэсэн бөгөөд шилдэг зохиолч, яруу найрагчидтай уулзах уулзалтаар үргэлжлэх юм.







0 Сэтгэгдэл