“Номын соёлт ертөнц” ТББ, “Номын ертөнц” нэвтрүүлгээс уламжлал болгон зохион байгуулдаг үндэсний хэмжээний “Номын баяр” буюу “Номын ертөнц 2010” хаврын зургаа дахь удаагийн үзэсгэлэн тавдугаар сарын 12-14-нд Мэдээлэл Технологийн үндэсний паркт болох юм. Энэхүү үзэсгэлэнг ном уншигчдын тоог нэмэгдүүлэх, хавар, намрын улиралд номын эрэлт хэрэгцээ ихэсдэг үед номыг хямдралтай үнээр уншигчдад хүргэх, номын салбарынхны идэвхтэй үйл ажиллагааг хадгалах үүднээс жилд хоёр удаа зохион байгуулдаг уламжлал тогтсон билээ. Номын хаврын баярын үзэсгэлэнгийн үеэр Монголын нууц товчооны төрөл бүрийн загвараас эхлээд монголчууд бидний бичиг соёлын үнэт өв болсон ном судрын үзэсгэлэн, ном хэвлэгчдийн нэрийн хуудас болсон Монгол үндэсний хэв маягийг харуулсан бүтээгдэхүүний үзэсгэлэн, ховор хуучин номын үзэсгэлэн, зохиолч, яруу найрагчид болон чөлөөт уран бүтээлчид уншигчидтай уулзана.







0 Сэтгэгдэл