Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Номын баярт номд дуртай хүмүүс цуглав

“Номын соёлт ертөнц” ТББ, “Номын ертөнц” нэвтрүүлгээс хамтран уламжлал болгон зохион байгуулдаг зургаа дахь удаагийн “Номын баяр- 2010” үзэсгэлэн өнөөдөр Мэдээлэл технологийн үндэсний паркад нээгдлээ. Үзэсгэлэн гурван өдөр үргэлжлэх бөгөөд оролцож байгаа байгууллага, компаниуд номоо 10-50 хувийн хямдралтай худалдаж байлаа.

Зарим дунд сургуулийн багш нар сурагчдаа дагуулж ирсэн байв. Эргэн тойрон номын тухай яриа өрнөсөн энэ танхимд олны сонирхлыг хамгийн их татаж байгаа нь хуучин номын худалдаа байлаа. Номуудаас хамгийн үнэтэй нь Их Монгол Улсын 800 жилийн түүхт ойгоор хэвлэгдэн гарсан “Чингис хаан” ном 100.000 төгрөгөөр үнэлэгдэж. 1800 онд хэвлэгдсэн “Суматирадна” төвд-монгол толь, “Зуун билиг” сургаалын зохиол, 1912 онд хэвлэгдсэн “Баруун Монгол ба Урианхайн хязгаар” ном, Б.Ринчений “Хэл шинжлэлийн атлас” гээд олон ховор ном энд байсан. Хуучин ном худалдаж байсан Н.Нямсамбуу гуай “Ном бол үнэлшгүй эрдэнэ юм.

Фотог Э.Харцага

Номд дуртай хүмүүсийг нэг дор цуглуулсан сайхан арга хэмжээ болж байна. Номын баяраар олон сонирхолтой ном, зохиол гарч ирдэг юм. Би ном их сонирхдог. Зарим номыг таван жил хайж байж олдог” хэмээн ярилаа. Номын баярын эхний өдөр олон арга хэмжээ зохиогдсоны нэг нь үзэсгэлэнг сонирхогчдын дунд явуулсан сугалаа байлаа. Хонжвор нь төрөл бүрийн ном байв. Номын хонжвортой сугалаа өдөрт гурван удаа явагдах бөгөөд 500 азтаныг номоор урамшуулах ажээ. Эхний удаа 10 азтаныг тодруулахад хамгийн анхны азтанаар ШУТИС-ийн оюутан Э.Алтанзул шалгарсан.

Номын баярын хамгийн бяцхан оролцогч нь есөн настай Б.Нэмүүцэцэг охин байлаа. Тэрбээр БЗД-ийн 33-р дунд сургуулийн 4б ангид сурдаг бөгөөд өөрийнхөө зурсан зураг, зохиосон шүлгээрээ “Хэний ч мэдэхгүй ордон” нэртэй ном гаргажээ. Үзэсгэлэнг сонирхогч бяцхан найзууддаа Цүндээлэй, Цондоолой үлгэрийн баатрууд шүлэг уншин, дуу дуулах зэргээр бэлэг барилаа. Бяцхан оролцогчид өөрсдөө ч авьяасаа үзүүлж байв.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.