Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нойр тань хулждаг бол

1. Гэрэл гэгээтэй зүйлс бод
Та амьдралынхаа туршид аз жаргалын төлөө тэмцдэг. Гэхдээ унтахын өмнө уг тэмцлээ завсарла хэмээн зөвлөе. Түүний оронд хүсэл мөрөөдөл, итгэл найдвараар өөрийгөө тайвшруул. Мөрөөдөхөд мөнгө төлдөггүй ч бид үүнд хэдий хэрийн цаг зарцуулж амждаг билээ дээ. Өглөөг сэргэг угтах хамгийн сайн арга бол мөрөөдөх. Орондоо ормогц эерэг энергиэр өөрийгөө цэнэглэж, бүхий л сайхан зүйлсийг бодоорой.

2. Тогтсон цагийн хуваарьтай бол
Өглөө бүр тогтсон нэг цагт босч хэвш. Үүндээ сэрүүлэг ашигласан ч болох шүү дээ. Хамгийн гол нь унтах цаг тань ч бас тогтмол байх ёстой. Хэрэв та шөнө дунд сэрчихдэг бол унтаж амрах цагаа аажмаар сунгаарай. Тэгээд үүнийгээ амралтын өдрүүдэд ч ягштал баримтал. Бие махбодид ч бас дэг журам шаардагддаг юм.
3. Усанд ор
Биеийн халуун буувал нойр хүрдэг. Харин халуунаа буулгахад тань шүршүүр юм уу, ванн тусална.

4. Харанхуй орчин бүрдүүл
Хумсны толион төдий гэрэл ч нойр хулжаадаг. Тэгэхээр зурагт, компьютерээ ч амраа гэсэн үг.

5. Хөгжим биш хэн нэгний хурхирахыг сонс
Өрөөний анд чинь хурхирдаг юм биш биз. Чихэвчний хөгжим зүүх нь тийм ч оновчтой арга биш. Нэгэн хэвийн хэмнэлтэй чимээ таныг гадаад орчны шуугианаас тусгаарлаж, нойрыг тань хүргэдэг гэдгийг та мэдэх үү? Ялангуяа тэр чимээ нь хэн нэгний хурхирах дуу бол бүр ч сайн.

6. Сэрүүн орчин бүрдүүл
Нойрны хамгийн сайн нөхөр бол сэрүүн орчин. Халаалтаа бага хэмд тохируулах харамч зан биш гэдгийн учир нь тэр. Сэрүүн өрөө биеийн дулааныг тань буулгаж, тайвшруулдаг.
7. Хөнгөн хоолло
Нойроо хугаслан угаалгын өрөө орохгүйн тулд унтаж амрахын өмнө аль болох хөнгөн хооллож, шингэн юм бага уу. Ходоодоо амрааж, өөрөө ч бөх унтахын тулд орондоо орохоосоо хоёр цагийн өмнө хөнгөн хоол идээрэй.

8. Архи, тамхинаас зайлсхий
Унтахын өмнө загас наадуулах нь эерэг нөлөөтэй гэдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрдгийн адил хундага дарс, тамхи нойр хулжаах үйлчилгээтэй гэдгийг анхааруулдаг. Алкоголь болон никотин нь сэргээш болоод зогсохгүй, унтах явцыг тасалдуулдаг.
9. Дэр
Таны хамгийн гол багаж, хэрэгсэл тань дэр гэдгийг та анзаарч байсан уу? Тиймээс дэрээ эвтэйхэн, өөрт тохирсон байхаар бодож сонгоорой. Тиймээс ч түрүүлгээ харан унтдаг хүмүүсийн дэр дээш харан амрагчдынхаас тэс өөр байдаг.

10. Нохойгоо өвөртлөх хэрэггүй
Шөнө дунд үс нь гижигдэж, зүүдэндээ гийнаад л… Илүү тайлбар хэрэгтэй гэж үү? Дэндүү өхөөрдөм гөлөг байсан ч тэвэрч унтах хэрэггүй. Хүний сайн нөхөр хэмээгддэг нохой нойрны жинхэнэ дайсан болдог.
11. Өвчнөө намжаа
Толгой өндийх завгүй ажилтай үед анзаарагддаггүй өвчин, амрах үед мэдрэгддэг. Бүр нойрыг тань хулжаахаар тэмцэнэ гээч. Тиймээс өвчин намдаах эм уух, эмчид хандах зэргээр өөрийгөө хамгаалаарай.

12. Кофейноос зайлсхий
Өдөржин кофе уухыг чинь хорихгүй. Гэхдээ өглөө болтол бөх гэгч нь унтахыг хүсвэл нар жаргаснаас хойш кофейны агууламжтай хүнсний зүйлсээс татгалзаарай хэмээн зөвлөж байна.

13. Гүнзгий амьсгал
Угаасан хувцсаа унтлагын өрөөнд бүү тавиарай. Чийгтэй өрөөнд амрах боломж олддоггүй юм. Гүнзгий амьсгалах нь цусны эргэлтийг сайжруулж, таныг тайвшруулдаг бөгөөд амьсгалж буй чимээгээ сонсоод аяндаа нойр тань хүрэх болно.

14. Тайвшир
Шөнө дунд сэрчихсэн бол бухимдах хэрэггүй. Бухимдал таны нойрыг хулжаадаг. Тиймээс юун түрүүнд тайвшир. “Өнөө шөнө нойр авч чадаагүй юм чинь. Маргаашийн ажил бүтэхгүй нь” гээд л дэлхийн төгсгөл ирсэн юм шиг аашлах хэрэггүй. Үүрээр бөх унтаж, шөнө алдсан  нойроо нөхөж амжина гэдэгт өөрийгөө итгүүл.

15. Нойроо нөхөх хэрэггүй
Шөнө алдсан нойроо өдөр нөхөх гэдэг нь бидний гэм биш зан. Хэсэгхэн зуур биеэ амрааж байгаа мэт санагдавч дараагийн өдрүүдийн нойроо хугаслаж байгаагаа бид анзаардаггүйгээс тэр.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.