Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ногоон нам ИЗН-д хадаг барьжээ

     Ногоон нам Улсын дээд шүүхийн бүртгэлд гуравдугаарт жагсдаг. Энэ “зангарагаараа” бусад жижгүүддээ “томордог” юмсанж. ИЗН-ынхан манайхтай нэгдэхээр хадаг барьсан хэмээн ярьдаг дуулдсан. ИЗН-ынхан болохоор тэднийхэн манайд нэгдэх хүсэлтээ тавьсан гэв. Иймэрхүү зиндаархал тэдний дунд байдаг бололтой. Гэсэн хэдий ч хоёр намын хооронд нэгдэх тухай санаачилга гарсан нь үнэн аж. НН-ын гадаад асуудал хариуцсан дарга Э.Зоригт үүнийг үгүйсгээгүй. ИЗН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Оюун ч энэ таамгыг нотлов. Тэрбээр хэлэхдээ, “Намын удирдлагын төвшинд ийм яриа болсон нь үнэн. Манай намын дүрмээр эхлээд Улс төрийн зөвлөлөөр асуудлыг хэлэлцэнэ. Тэд дэмжвэл Дүрмийн хороогоор хэлэлцээд Их хурлаас эцсийн шийдвэр гаргах дүрмийн заалтай” гэв. ИЗН-ын Улс төрийн зөвлөлийн хурлыг энэ долоо хоногт зарлаж, намууд нэгдэх асуудлыг хэлэлцэх юм байна. Д ашрамд дурдахад НН хоёр даргатай аж. УИХ-ын гишүүн Д.Энхбат намаа дотоодод төлөөлөх эрхтэй бол Э.Зоригт гадаадад төлөөлөх эрхтэй аж

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.