Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нобелийн шагналын эзнийг Ватикан буруушаав

Үр тогтоох ЭКО технологийг санаачилсан Британийн эрдэмтэн Роберт Эдвардсыг Католик шашинтнууд буруушаажээ. Энэ жилийн Нобелийн шагналыг Эрүүл мэнд, физиологийн салбарт гаргасан амжилтаараа хүртсэн түүнийг хүний эд эсийг ху далдах зах зээл бий болгосон хэмээн Ватикан үзэж байгаа юм.

ANSA агентлагийн мэдээлснээр Ропын пап тэргүүтэй шашны зүтгэлтнүүд Р.Эдвардсыг гэмт хэрэгтнээр цоллосон мэдэгдэл хийсэн аж. Хүн болох эсэх нь тодорхойгүй мянга мянган өндгөн эсийг хил дамнуулан зарах болсон нь ёс зүй, шашны уламжлалыг эвдэн, эрдэнэт хүний үнэ цэнийг үгүйсгэж байна хэмээн тэд үзэж байна.

Хуруу шилэнд үр тогтсон өндгөн эсийг өсгөж хүмүүст аз жаргал, баяр баясгалан хайрласан гэгддэг эрдэмтэн Роберт Эдвардст шагнал гардуулах ёслол дээр өөрийнх нь нээсэн технологийн тусламжтайгаар ертөнцөд мэндэлсэн хүүхдүүд баяр хүргэжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.