Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нобелийн уран зохиолын шагналын эзэн

Нобелийн шагнал анх бий болсон үе буюу 1901 оноос хойш нийт 102 зохиолч уран зохиолын төрлөөр уг шагналын эзэн болжээ. Тэдний 12 нь эмэгтэй зохиолч юм. Нобелийн уран зохиолын шагналаас татгалзсан хоёр хүн байдаг нь Оросын зохиолч Б.Пастернак, Францын зохиолч, экзистенциализмийн гол төлөөлөгч Жан-Поль Сартр нар юм.

Харин энэ жилийн Нобелийн уран зохиолын шагналын эзнээр Перу улсын зохиолч, улстөрч Марио Варгас Льоса тодорлоо. “Хувь хүний үзэл бодлын зөрчил, үймээн самуун, сүйрлийг хурц тод, хүч тэй дүрслэлээр үзүүлсэн” хэмээн Нобелийн шагнал олгох хорооноос түүний бүтээлүүдийг онцолжээ. Марио Вар гас Льоса өдгөө 74 настай бөгөөд хувийн туршлагаа түүхийн баримттай хослуулан модерн, постмодерн урсгалаар бүтээлээ туурвидаг аж.

 

Б.ЭГШИГ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.