Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Н.Мөнх-Оргилд оноосон ялыг хэвээр үлдээлээ

Нийслэлийн шүүхийн Эрүүгийн танхимын өчигдрийн хуралдаанаар Н.Мөнх-Оргилд холбогдох хэргийг хэлэлцээд анхан шатны шүүхээс оноосон ялыг хэвээр баталлаа.  Тэрбээр өнгөрсөн оны тавдугаар сарын 3-нд Хөвсгөл аймагт найман настай М-ийг хүчирхийлж, амийг нь хөнөөсөн хэрэгт ял шийтгүүлсэн юм.

Тэрбээр “Анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, гэм буруугүй, хилсээр ял ногдуулсан” хэмээн давж заалдсан юм. Н.Мөнх-Оргил бага насны охиныг хүчирхийлж хөнөөснөөс гадна Баянгол дүүргийн нутагт 2010 оны дөрөвдүгээр сард байрны орцонд 8-10 насны гурван охиныг хүчирхийлж, хөнөөхийг завдсан хэрэгт ял шийтгүүлсэн билээ.

Анхан шатны шүүх хурлын дараа түүний ар гэрийнхэн ийм хэрэг хийх хүн биш, хилсээр ял тулгасан хэмээж байсан ч Баянгол дүүргийн нутагт түүнд хүчирхийлүүлсэн гурван охин хэрэгтнийг таньсан, охидоос олдсон үрийн шингэн, арчдас нь түүний ДНК-тай тохирсон зэрэг нь Н.Мөнх-Оргилыг яллах хангалттай нотлох баримт болсон юм.

Г.Равжаа

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.