Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийтлэг журам батлав

Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос боловсруулж ирүүлсэн “Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр боловсруулах нийтлэг журам”-ын төслийг хэлэлцээд Засгийн газрын тогтоол гаргаж батлахаар болов.
Эрхлэх асуудлын хүрээнд хөрөнгө оруулалтын төслийн судалгаа, үр ашгийн тооцоог үнэлж ач холбогдлоор нь эрэмбэлэн жил бүрийн 2 дугаар сарын 5-ны дотор Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороонд ирүүлж байхыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгав.
Журмын дагуу улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг 5 жилийн хугацаагаар жил бүр тодотгох зарчмаар боловсруулан Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэлийн хамт жил бүрийн 4 дүгээр сард багтаан Засгийн газраар хэлэлцүүлж байхыг Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо /Ч.Хашчулуун/-нд даалгалаа.
Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт хамрагдах төслүүдийн төлөвлөлтийн үндэслэлийг сайжруулах, гүйцэтгэлийг хангахад шаардагдах мэдээлэл, тайланг Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороонд гаргаж өгч байхыг бүх яам, Засгийн газрын агентлагт даалгаж, Монголбанк /Л.Пүрэвдорж/, Санхүүгийн зохицуулах хороо /Д.Баярсайхан/, Үндэсний аудитын газар /Ч.Раднаа/, Үндэсний статистикийн хороо /С.Мэндсайхан/-нд зөвлөв.
Улсын хэмжээнд нийт хөрөнгө оруулалт сүүлийн 10 гаруй жил харьцангуй өсч Дотоодын нийт бүтээгдэхүүний 25-35 хувьтай тэнцэж байна.
2005 онд төсвийн хөрөнгө оруулалт 90 гаруй тэрбум төгрөг байсан бол уул уурхай, эрдэс баялгийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үнийн өсөлтөөс шалтгаалж 2008 онд 620 гаруй тэрбум төгрөгт хүрч бараг 7 дахин өсчээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.