Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч нар иргэдтэй уулзлаа

Хан-Уул дүүргээс НИТХ, ДИТХ -д сонгогдсон  төлөөлөгчид 05-р сарын 15-16 өдрүүдэд дүүргийнхээ иргэдтэй уулзалт хийж, 2 жилийн хугацаанд хийсэн ажлынхаа тайланг тавьлаа.  Уулзалтанд ХУД-ийн АН-ын дарга Б.Ариунболд, Нийслэлийн засаг даргын орлогч Да.Ганболд, АПУ компаний захирал П.Батчимэг, Э.Тамир нар оролцлоо.
Уулзалтаар 12-р хорооны иргэд үерийн далангийн сэргээн босголт, цэвэрлэх байгууламжийнн эвгүй үнэр, шинэчлэлийн талаар ярилцсан бол 11-р хороо буюу Зайсангийн иргэд Богд Хан уулын дархан цаазат газар замбараагүй олгосон хашаануудыг буулгах хүсэлтийг тавьсан юм.
 Нийт иргэд махны үнийн өсөлтийн талаар төрийн бодлого дутагдаж байгааг өгүүлээд, Хан-Уул дүүргээс УИХ-д сонгогдсон Лу.Болд, Д.Загджав нарыг иргэдтэй уулзахыг, тойгоороо эргэж ирэхийг хүсч байсан юм. Уулзалт цаашид үргэлжлэх бөгөөд 05-р сарын 22-ны өдөр Яармагын 4-8 хорооны иргэдтэй уулзалт хийх юм байна.
Дулааны улирал эхэлж барилгын элс, хайрга зөөх  хүнд даацын машинууд Шувууны гэгдэх замыг ихээр эвдэн сүйтгэж байгааг холбогдох байгууллагууд анхааралдаа авч даруй арга хэмжээ авна гэдэгт Хан-уулын иргэд итгэл тавин хүлээж байна.  


Ж.Уртнасан

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.