Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийслэлийн Засаг дарга сайдын эрх эдэлнэ

Улаанбаатарыг зорих “нүүдэлч дийн” цуваа жил ирэх бүр өргөжсөөр төвлөрөл дээд цэгтээ хүрээд буй. Эдийн засгийн хувьд ч ачааллаа даахаа больсон Улаанбаатарын нурууг амраах нэг гарцыг Засгийн газар олжээ. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хэмээх 1994 онд батлагдсан хуулийг тэд шинэчлэн найруулж, УИХ-д өргөн барьсныг өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэв.

Засгийн газрын олсон гарц нь орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх. Бүх шатны Засаг даргын эрх үүргийг нэг “гишгүүр” дээшлүүлэх аж. Нийслэлийн Засаг дарга Засгийн газрын гишүүний, дүүрэг, сумын Засаг дарга, аймаг, нийслэлийнхтэй ижил түвшинд ажиллах нь. Өөрөөр хэлбэл, авах цалин, хангамж, үүрэх хариуцлага, ачаалал нь дээд шатны даргатайгаа ижил болох учиртай гэнэ.

НИТХ байнгын ажиллагаатай байх, дүүргийн Засаг дарга газар олгохдоо хорооны ИНХ-аас заавал санал асуух, тусгай хамгаалалттай нутагт зөвхөн нийслэлийн Засаг даргын зөвшөөрлөөр л газар олгох гэх мэт зохицуулалт оруулжээ. Дээрх хуулийг батлахад нийслэлийн хүн ам 500 мянга гаруй л байжээ. 16 жилийн дараа нэг сая гаруй болчихож. Гэтэл хууль нь хуучнаараа, хүн ам нэмэг дэхийн хэрээр эрүүл мэнд, агаар ын бохирдол, гэмт хэрэг, орон сууц, зам гээд л асуудал нэмэг дэж буй. Тиймээс удирдлагын түв шинд зохицуулахаас гадна нийс лэлийн оршин суугчид татвар төлдөг болох юм байна.

Мөн хот төлөвлөлтийн татвар бий болгохоор тусгажээ. Хуулийн төслийг боловс руулах Ажлын хэсгийг Шадар сайд М.Энхболд ахалсан аж. Боловс руулсан төсөл нь Үндсэн хуульд бүрэн нийцсэн хэмээн тэр онцлов.

Су.Батболд: Дүүргийн Засаг даргын Тамгын газар хэдэн хүний орон тоотой байдаг юм бэ? Эрх мэдэл нь бага учраас ажил явахгүй байгаа хэрэг үү?

Б.Баатарзориг /Нийслэлийн Засаг дар гын орлогч/: Улаанбаатарт 250.000 хүн амтай дүүрэг байна. Хүн амын тооноос хамаараад Багахан гай, Багануур, Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын орон тоо цөөн. Бусад нь 35 хүнтэй.

Ч.Сайханбилэг: 200-300 мянган хүнтэй дүүргийг сумтай, 20.000-30.000 хүнтэй хороог багтай зүйрлэх боломжгүй. Засгийн газар өөрчлөлтөө дутуу боловсруулсан байна. Сум, багт цэцэрлэг, сургууль, интернэтийн шу гам хүртэл бий. Гэтэл 2-3 хороо дундаа нэг сургуультай, хүүхдүүд нь хэдэн буудлын цаа наас хичээлдээ явдаг. Тиймээс эдийн засаг, нийгмийн үйлчилгээг нь тэгш болгох ёстой. Энэ талаар тусгасан уу?

Су.Батболд: Их хотын гишүүн байж хөдөөгийн багтай барьцахаа болиоч. Нэртэйгээр нь тусдаа улс байгуулчихгүй юү.

Ч.Сайханбилэг: Энэ чинь барьцсан хэрэг биш. Тэдний хооронд бяцхан маргаан өрнөмөгц Байнгын хорооны дарга зогсоов. Засгийн газар ч бас Ч.Сайханбилэгтэй ижил байр суурьтай байгаа аж.

НИТХ байнгын ажиллагаатай болсноор хэт жижиг асуудалд орооцолдож, За саг даргын ажлыг шүүрэх нь, хатуу хуульчилснаас журмаар зохицуулчих нь дээр гэх мэтээр Ж.Батсуурь шүүмжлэв.

Бас Сангийн яамтай дүүрэг шууд харилцдаг болох нь гэлээ. Хэрэв ингэвэл нийслэл дүүрэг, хорооноос бүрдэх тухай Үндсэн хуулийн заалт зөрчигдөнө. Тиймээс Үндсэн хуулийн зарчмаа бодож боловсруулсан гэдгийг М.Энх болд тайлбарлав. Орон нутаг эдийн засаг, санх үүгийн хувьд бие даах нөх цөлийг нь бүрдүүлэх нь уг хуулийн төслийн бас нэг зорилго. Улсын чанартай ажлын хөрөнгийг хотын төсвөөс гаргасаар ирсэн, энэ ачааг ч хөнгөлөх хэрэгтэй гэнэ.

Д.Энхбат: Нийслэл хотын ерөн хий төлөв лөгөөг УИХ батална гэсэн байна. Анхан, дунд шатны бай гууллагын эрх үүргийг нэмнэ гэсэн атлаа ерөнхий төлөвлөгөөг нь УИХ батлахаар эсрэг болчихож буй юм биш үү? Мөн хот өөрийн мэдэлд радио, телевизтэй байна гэж. Болохгүй гээд UBS телевизийг хувьчлаагүй юм уу. Одоо үүнийгээ буцааж авах нь уу. Мөн зөвшөөрөлгүй газар барилга барьвал 300 мянгаас нэг сая төгрөгөөр торгох юм байна. Энэ чинь гарц биш. Нэг сая төгрөгийн торгууль төлөөд л барилга барьчих нь ашигтай шүү дээ.

М.Энхболд: Монгол Улсын нийс лэлийн ерөнхий төлөвлөгөө учир УИХ баталсан нь зөв гэж үзсэн. УИХ-аас баталсан аливаа шийдвэр хуулийн хэмжээнд үйлчилнэ шүү дээ. Хариуцлагын тогтолцооны тухайд бусад хуультай харьцуулаад тийм хэмжээ тусгасан. UBS телевизийн тухайд хууль хэр хэхээс хамаарах аж. Нийслэл өөртөө телевиз, радио той байх нь одоо хүчин төгөлдөр байгаа хуулиар нээлттэй юм байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.