Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нефтийн үнийг өсгөсөн шалтгааны нэг нь хууль хэрэгжүүлээгүй явдал гэв

 УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, С.Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ нар Ерөнхий сайд С.Батболдод хандан Өрсөлдөөний тухай хуулийн хэрэгжилтийн талаар тавьсан асуулгын хариултыг баасан гаригийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар сонслоо. Өрсөлдөөний тухай хуулийг 2010 оны зургадугаар сард баталжээ. Иргэдийн өдөр тутмын амьжиргаанд гол нөлөө үзүүлдэг стратегийн 30- аад төрлийн барааны үнэ дээр төрийн зохицуулалт хийхээр уг хуульд тусгасан аж. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын үйл ажиллагааны ил тод байдлыг хангах, улстөрч, бизнемэнүүдээс хараат бус, бие даасан байдлыг хангах зорилгоор газрын дарга, орон тооны хоёр болон орон тооны бус гурван гишүүнийг Ерөнхий сайд, орон тооны бус гурван гишүүнийг Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын үйлдвэрчний эвлэл, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага тус тус нэг хүнийг нэр дэвшүүлж, Засгийн газар томилж, чөлөөлөхөөр болсон юм. Гэтэл Засгийн газар хуулийн энэ заалтыг одоо болтол хэрэгжүүлээгүй байна. Яамны дэд сайдаар ахлуулсан Ажлын хэсэг шатахуун импортлогч компанийн захирлуудтай зөвшилцсөн нэрээр шатахууны үнийг нэмсэн нь Өрөслдөөний тухай хуулийг хэрэглэж чадаагүйтэй холбоотой гэж асуулга тавьсан гишүүд үзэж байна. ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар харин арай өөр зүйл ярив. Тэрбээр, нефтийн бүтээгдэхүүний үнийг үгсэн хуйвалдаж нэмсэн давамгай байдалтай аж ахуйн нэгжүүдэд торгууль ногдуулж, ЭБЭХ-ний сайд Д.Зоригт, дэд сайд Б.Ариунсан нарт сануулах арга хэмжээ авсан. Газрын тосны газрын дарга Д.Амарсайхан, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Д.Мандах нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр нь хуулийг хэрэгжүүлж байгаа нэг хэлбэр гэв. Үгсэн хуйвалдаж нефтийн бүтээгдэх үүний үнийг хууль бусаар нэмсэн нь тогтоогдсон аж ахуйн нэгжүүдэд ойролцоогоор 10-аад тэрбум төгрөгийн торгууль ногдуулахаар болсныг Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг дуулгав. Энэ нь нефть импортлогч компаниудын үгсэн хуйвалдаж олсон орлогын ердөө хоёр орчим хувь гэнэ. Асуулга тавьсан гишүүдийг төлөөлж УИХ-ын гишүүн Д.Ганхуяг байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр “Засгийн газрын хуулийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллаагүй нь шатахууны үнэ огцом өсөх нэг шалтгаан болсон. Цалин орлого нь амьдралдаа хүрэлцдэгг үй өрх, иргэн олонх болсон манай нийгэмд валютын ханш, шатахууны үнэ огцом нэмэгдсэн нь олон түмэнд үнэхээр хүнд цохилт болж байгааг дарга нар ойлгож байгаа болов уу. Зах зээл дээр нефть болон долларын ханш өсөөгүй, тогтвортой байгаа” гэв. Давамгай байдалтай аж ахуйн нэгжүүд гэж ихэвчлэн шатахуун, гурил гэх мэт барааг нийлүүлдэг ААНийг, зүй ёсны монопол гэж цахилгаан, ус нийлүүлдэг төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг хэлдэг юм байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.