Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Наоми В.Путинтэй ярилцлага хийжээ

Оросын бэр болсон алдарт загвар өмсөгч Наоми эрчүүдэд зориулсан Британийн GQ сэтгүүлийн гуравдугаар сарын дугаарын нүүрийг нүцгэн зургаараа чимлээ. Сэтгүүлийн редакцынханд барьсан түүний бэлэг үүгээр зогссонгүй. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард болсон бар хамгаалах олон улсын уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхий сайд В.Путинтэй тэрбээр тун энгийн, сонирхолтой яриа өрнүүлснээ энэ дугаарт нийтлүүлжээ. GQ хэвлэлийн газар тэрхүү ярилцлагыг өнгөрсөн даваа гаригт нийтэлснийг товчлон хүргэе.

-Владимир, Та их булчинлаг, сайхан биетэй юм. Яаж ийм сайхан биетэй болов?

-Та ч бас гайхалтай байгаатай адил аргаар.

-Үнэндээ би спортоор их хичээллэдэггүй л дээ. Гэхдээ миний бодлоор сайхан бие хаатай, амгалан байхад эрүүл чийрэг байхаас гадна эрүүл ухаан хэрэгтэй байх.

-Үнэхээр зөв. Түрүүн тавьсан асуултынхаа хариултыг та өөрөө хэлчихлээ.

-Эрвээхэй төрлөөр сэлж байгаа гэрэл зургийг тань би харсан юм. Ер нь оросууд энэ төрлөөр голчлон сэлдгийг би Орост амьдрах болсон цагаасаа л ажигласан. Би өөрөө ингэж сэлж чаддаггүй юм л даа. Гэхдээ би саяхан Сөнөсөн тэнгисийн усанд туршиж үзсэн, болж байна билээ.

-Үнэндээ бол Сөнөсөн тэнгист ямар ч төрлөөр сэлж болдог юм. Тэр зургийг авахуулах үед ус их хүйтэн байсан болохоор тэгж сэлсэн. Ус ойролцоогоор 16 градус байсан. Би уснаас аль болох хурдан гарахаар зүтгэсэн хэрэг.

-Та уулын цана, авто уралдаан, ханан хадны авиралт, ан агнуур гэх мэт спортын хүнд төрлөөр хичээллэх юм. Энэ нь таныг үнэхээр сэргээдэг юм уу, эсвэл зүгээр л хэлбэрдэлт үү. Ингэж явахдаа Та гэмтэж, бэртэж байв уу?

-Оюутан байхдаа бэлтгэлийн үеэр хуруугаа хугалчихаж билээ. Үүнээс өөр ямар нэгэн зүйл болж байгаагүй нь сайн хэрэг шүү.

-Таныг нударган зодооны тэмцээн сонирхдог, үздэг гэж сонссон. Өөрөө ийм тэмцээнд орж байв уу?

-Үгүй, энэ бол надад тохирох спорт биш. Би 14 настайгаасаа жүдогоор хичээллэсэн. Харин нударган зодоон надад сэтгэгдэл төрүүлсэн. Зоригтой эрчүүд. Энэ төрлөөр хичээллэдэг эмэгтэйчүүд ч бий.

-Том бадриун эмэгтэйчүүд үү?

-Тэрэндээ биш, хүчтэй, чанга бүсгүйчүүд.

-Владимир, би танаас нэг зүйл асуумаар байна. Таныг хатуу, чанга удирдагч гэдэг. ОХУ-ын Ерөнхий сайд яагаад бар хамгаалах санаачилга гаргасан юм бол?

-Энэ бол их энгийн зүйл. Америк, Оросын сайн дурынхан Алс Дорнодын барыг хамгаалах үйл ажиллагаа явуулж байгаа талаарх нэвтрүүлэг зурагтаар гарсан юм. Надад их таалагдсан. Бар хамгаалахаар сайн дураа раа нэгдсэн хүмүүсийг дэмжихийг хүссэн. Эхлээд тэр нэвтрүүл гийн талаарх хүмүү – сийн сэтгэг дэл, мэргэжилтнүү – дийн үгийг сонссон. Тэгээд энэ талаар ажилладаг хэд хэдэн сангийн үйл ажиллагааг дэмжиж, нэвтрүүлэг бэлтгэсэн. Дөнгөж эхлээд л таван сая доллар цуглуулсан. Үүний дараа энэ ажлыг улам өргөжүүлж, Гималайн баавгай болон зэрлэг амьтдыг хамгаалахад анхаарсан.

-Энэ арга хэмжээнд оролцогсод бар хамгаалах стратегийг хэлэлцлээ. Үүний ачаар хулгайн ан багасч, барын тоо толгой нэмэгдэнэ гэдэгт Та найдаж байна уу. Өнөөгийн байдлаар дэлхийн хэмжээнд 3200 бар байгаа гэсэн.

-Бид амжилтад хүрнэ гэдэгт итгэж байгаа.

Ж.Эрдэнэ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.