Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нам дотроо суудал хуваарилах ханш тэрбум төгрөгт хүрэх үү

     УИХ-аар хэлэлцэж буй Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хоёр ч төсөлд иргэний нийгмийн байгууллага, гуравдагч хүчний намын төлөөлөл өчигдөр саналаа нэмэрлэв. Төрийн ордонд болсон хэлэлцүүлэг Үндсэн хууль тай багагүй холбогдлоо.

     Пропорциональ тогтолцоог сонгож, улс ыг нэг тойрог болгосон эхний төсөлд нам, бие даагчдад долоон хувийн босго тогтоосон нь шүүмжлэлд нэлээд өртөж буй. Гэхдээ өчигдөр зөвхөн босго тойрч маргасангүй. Тойрог гэж юу болох, эмэгтэйчүүдэд квот байх ёстой эсэх, тогтолцоо гэх мэт арай өргөн хүрээнд ярилцав. Мөн сонгогчдын саналыг гээдэггүйд уг системийн ач холбогдол оршино гэсэн санааг ч гаргалаа. Л.Болдын санаачилсан төсөлд улсыг 8-10 тойрогт хувааж, сонгогч нэг нам, түүний нэг нэр дэвшигчид саналаа өгнө. Хэн хэн нь сонгуулийн тойрог, хэсгийн хороодод төрийн албан хаагч ажиллах, хариуцлагыг чангалах заалт тусгасан юм.

Мөн сурталчилгаанд телевизийн нэвтрүүлгийн 10 хувиас илүүгүй цагийг зориулахаар тусгасан байна. Нэр дэвшигчид ихэнхдээ 18.00-24.00 цагийн хооронд сурталчилгаагаа хийх захиалга өгдөг. Үүнийг нь мөнгөтэй цөөхөн хүн худалдаад авчих учир бусад нь гудамжинд сурталчилгаа хийхээс аргагүйд хүрнэ, юуных нь шударга сонгууль болох вэ хэмээн З.Алтай ундууцав. Бас бие даагч, намаас нэр дэвшигчдэд сурталчилгааны тэнцүү цаг олгоно гэсэн нь ч үлгэр гэлээ. Хувьдаа телевизтэй хүмүүс нэр дэвшвэл өөрийгөө сурталчлаад жинхэнэ тэнцвэргүй байдал үүсэх учир 10 хувь гэсэн хязгаар тогтоосон гэж Д.Лүндээжанцан учирлав. Бас босго тойрсон шүүмжлэлд “Бие даагчид, олон намын төлөөлөл сонгогдвол Засаг тогтворгүй болно” гэсэн тайлбараа ч хэллээ. Зарим оролцогчийн байр суурийг сонирхуулъя.

Б.ЛАМЖАВ:

Бага санал авсан атлаа сон гогдож, их санал авсан нь “унах” буюу “гэрэл цохих” үзэгдэл бий болох нь. Энэ бай дал маргаан гаргана. Мөн улсаа нэг тойрог болгох учир хэдэн зуун хүн нэр дэвшинэ. Тэр болгоны саналын хуудас гэж замбараагүй олон цаас болох нь. Түүнтэй нь танилцах гэсээр байтал санал авах хугацаа дуусаад кабинаас “хөөгдөхөд” хүрэх юм биш байгаа. Засаг захиргааны нэгжээр тойрогт хуваарилж, босгыг дөрвөн хувиар тогтооход болно.

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН:

Хувь тэнцүүлсэн системийг сонгосон учир 17500 хүний санал авсан нь сонгогдоод 175000 хүний санал авсан нь унах тохиолдол онолын хувьд гарахыг үгүйсгэхгүй. Бие даагчаас цөөн санал авсан атлаа сонгогдож буй ч засаглах эрхээр энэ бүхэн зохицуулагдах юм. Тухайн нам авсан саналаа дотроо хуваарилахдаа нэрсийн жаг саалтаа нээлттэй байлгана. Гэхдээ ингэхдээ нам дотроо, бас олон нийтийн саналаар гэсэн хоёр шаттайгаар эрэмбэлнэ. Санал өгөх тухайд нам намаар нь өөр өнгөөр саналын хуудсыг ялгахаар Ажлын хэсэг ярьсан. Сонгогчид мэдээж бүх нэр дэв шигчийн хуудсыг өгнө. Тэд өнгөөр нь тухайн намын нэр дэвшигчийг ялгах боломжтой. Бүх хуудсыг уншина гэх юм бол “гар” гэх ч хэцүү л дээ.

Б.ЧИМИД:

Тойрог гэж юу болохыг эх лээд ойлгомоор байна. Гишүүд улсыг тө лөөлнө гэж юу байсан юм. Хүн амын тооноос хамаарч тойрогт хуваан, түүнийг төлөөлсөн гишүүд сонгогддог. Үндсэн хуульд “УИХ-ын гишүүн ард түмний элч бөгөөд улсын ашиг сонирхлыг баримтална” гэсэн нь тэднийг бүх ард түмнээс сонгоно гэсэн үг биш. Хүн амын тооноос хамаарч тойргийг УИХ хуваарилдаг. Сонгуулийн газар зүй гэдэг засаг захиргааны нэгжээс тусдаа ойлголт. Долоон хувийн босго бол жижиг на мууд ыг оруулахгүй л гэсэн санаа. Бүс гүйчүүдэд 15 хувийн гэх мэтээр квот олгохын эсрэг байдаг. Энэ чинь хүний эрх зөрчсөн хэрэг. Ин гэс нээрээ тэгш эрхийг хязгаарлаж байна шүү дээ.

Б.ДЭЛГЭРМАА:

1992-1996 оны УИХ сон гуулийг холимог хувилбараар явуулахаар төсөл боловсруулсан байсан. Ажлын хэсэг яагаад энэ мэт хуучин төсөлд үндэслэж болоогүй юм бэ. Л.Болдын төслөөр газар зүйн хувьд зохиомол тойрог бий болгох нь. Засаг захиргааны нэгжээр тойрогт хуваарилагддаг. Израил зэрэг улс нэг тойргоор сонгууль хийдэг гэж байна. Тийм улстай Монголоо зүйрлэх хэрэггүй л юм. Эрэмбийн тухайд тухайн намын эхний 10-т жагсах хүн тэрбум, 11-20 дахь нь 500 сая, 21-20 дахь нь 300 сая төгрөг төлнө гэх мэтээр жишиг тогтоно шүү. Бүсгүйчүүдэд 15 хувийн квот олгоно гэж буй. Гэтэл нам нь тэднийгээ нэрийн жагсаалтад 60-аас хойш л оруулна. Холимог хувилбараар бол тэр лидерүүд нь шударгаар өрсөлдөөд сонгогдох боломжтой.

Ж.СҮХБААТАР:

Засаг захир гааны биш, хүн амын тооноос хамаарч сонгуулийн тойр гийг хийдэг. Монгол Улс л нэг тойрог. Бид аль нэг тогтолцоог улайрч хамгаалах гээгүй. Олон хувилбараас зөвийг нь сонгохын тулд л хэлэлцүүлэг хийж байгаа. Өнөөдрийн УИХ газар нутгийн төлөөллөөс бүрдсэн нь нууц биш шүү дээ. Өөрөөр хэлбэл, “жалга довны” үзлээс сал гаж, илүү улс орны эрх ашгийн төлөө ажил ладаг болоход улс нэг тойрог байх нь тустай гэж Ажлын хэсгийнхэн үзсэн юм. Намчирхаад болохгүй бол энэ УИХ хуулийн төслөө боловсруулчихаад бат лах эр хийг нь дараагийн Парламен тад үлдээ гэсэн Б.Чимид гуайн саналд тэд бас нэлээд “эмзэглэв”. “Энэ чуулганаас өөр Сонгуулийн хуулийг ярих тохиромжтой үе байхгүй. Намрын чуулганаар төсөв ярьсаар таарна. Дараа жил нь сонгууль ойртчихно” гэж байлаа.

ЭСРЭГ ТЭСРЭГ БАЙР СУУРЬ
 

З.АЛТАЙ: ДОЛООН ХУВИЙН БОСГО
ХАТУУДАЖ БАЙНА

         

Л.ГҮНДАЛАЙ: БОСГЫГ 10 ХУВЬ БОЛГОЖ
НЭМЭХ ХЭРЭГТЭЙ

-Пропорциональ тогтолцоог дэмждэг. Гэхдээ бие даагчдад намтай адилхан долоон хувийн босго тогтоосон нь хатуудаж байна. Энэ чинь ганц Алтайгийн асуудал биш. Би яах вэ үүгээрээ зүйл дуусна л биз. Өөр олон бие даагч энэ босгыг давж чадахгүй. Хүний эрхийг ингэж хааж болохгүй шүү дээ, найз нар аа. Гуравдагч хүчний намуудад ч энэ босго чангадна. Ядаж таван хувийн босго тогтоох хэрэгтэй.   -Босгыг 10 хувь болгоё. УИХ-д сонгогдох нам бүлэг байгуулах хэмжээний суудал авч чадах ёстой. Наймаас дээш гишүүнтэй болж, бүлэг байгуулахгүй юм бол суудал эзлэх төдий л юм болно. Сул гишүүний нөлөө бага шүү дээ. Энэ төс лөөр харин ч жижиг нам, бие даагчдыг дэмжиж байгаа. Тиймээс гомдоллохын оронд баярлах хэрэгтэй. Гээгддэг саналуудыг цуглуулах учир улам л ашигтай.

С.ТУУЛ

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.