Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

НАМРЫН ЧУУЛГАНЫ НЭЭЛТЭД 53 ГИШҮҮН ОРОЛЦОВ

УИХ-ын гишүүд зуны ажил, амралтаа дуусгаад өчигдөр чуулганы танхимдаа цуглав. Намрын чуулган эхэлж байгаа нь энэ. Ирц 68-69 хувьтай байгаа ч буурч мэднэ хэмээн УИХ-ын Тамгын газрынхан 2-3 хоногийн өмнө болгоомжилж байсан ч яг л тооцоолсноор нь гишүүд цугласан юм. Намрын чуулганы нээлтэд 53 гишүүн оролцсоноор ирц 69.7 хувь болжээ. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга суудлаа эзэлж, гадаадад айлчилж буй учир Ерөнхий сайдын суудал эзгүй байлаа. Аливаа чуулганы нээлт бүр гишүүдийн хувьд маш хүндэтгэлтэй арга хэмжээ байдаг.

Тиймээс тэд гоёж, өнгө зүсээ “тордсоор” ирдэг юм. Д.Арвин, С.Бямбацогт нар монгол дээлээр гоёсон байлаа. Өвчтэй байсан С.Баяр, Х.Наранхүү нар ч ажилдаа иржээ. Харин айлчлалаар яваа Н.Алтанхуяг сайд байсангүй. Нэг ёсондоо АН, МАХН-ын дарга нар эзгүй байж таарав. Г.Батхүү, Р.Гончигдорж, Ч.Сайхан билэг, Я.Батсуурь, Ц.Баярсайхан, Ц.Даваасүрэн, Д.Энхбат, З.Алтай, Д.Зоригт, Даш.Зоригт, Р.Раш, Д.Дондог, Ц.Цэнгэл, Э.Мөнх-Очир, Р.Буд, А.Баделхан, Ж.Сүх баатар, Ч.Улаан, Д.Хаян хярваа нар байсангүй. Нэлээд хэдэн гишүүн гадаадад томилолтоор яваа юм билээ. Уламжлал ёсоор УИХ-ын дарга Д.Дэмбэрэл чуулганы хуралдааныг нээхдээ эдийн засгийн өөдрөг тоон үзүүлэлтүүдээр үгээ эхлэв. Оны эхний хагас жилд эдийн засаг таван хувь өссөн нь жилийн дүнгээр 7,4 хувьд хүрч, тавьсан зорилтоо хангахаар байгаа аж.

Мөн дотоодын нийт бүтээгдэхүүн найман их наяд төгрөгт дөхөж, улсын төсвийн орлого төлөвлөснөөс давж биелэх төлөвтэй байгааг дуулгалаа. Зэс, нүүрс, төмрийн хүдэр болон ноолуур зэрэг мал аж ахуйн бүтээгдэхүүний гадаад худалдааны үнэ өсөж, экспорт нэмэгдсэн байна. Мөн банкны хөрөнгийн нийт эх үүсвэр өнгөрсөн оны мөн үеийнхээс нэг их наядаар нэмэгдэн 4,7 их наяд болж, төлбөрийн чадвар сайжирчээ. Доллартай үндэсний мөнгөн тэмдэгтийн харьцах ханш тогтворжин, га даад валютын нөөц 1,6 тэрбум долларт хүрчээ. Иргэдийн хадгаламжид баталгаа гаргасан нь банкинд итгэх итгэлийг бататгажээ. Эх орныхоо гури лын хэрэгцээг дотооддоо хангах боломжтой болсон гэх мэт нүүрэнд инээмсэглэл тодруулах өөдрөг тоон үзүүлэлт хөврүүлэв.

Тэрбээр цааш нь “Бүс нутгууд дахь үйлдвэрлэлийн парк, газрын тос, уран, цайр, тугалга, алт, говийн бүсийн зэс, нүүрс зэрэг баялгийг эргэлтэд оруулж үйлдвэ – рийн цогцолборуудыг нэн даруй эхлүүлнэ гэж бид Засгийн газартаа ихээхэн найдаж байна. Хөгжил дэвшилд мэдэгдэхүйц ахиц авчрах стратегийн бүтээн байгуулалтыг аль болох Мон го лын бизнес эрхлэгчид, иргэдэд өгөөжтэй байлгах нь нэн чухал. Ингэснээр эх орны хувийн хэвшлийнхний чадавхи улам хүчирхэгжинэ. Иргэ ний нийгмийн байгууллагууд, ху вийн хэвшлийн болон Засгийн газрын байгуулла гуудын хам тын нэгдмэл үйл ажиллагаа нэн чухал байна” гэлээ.

Сайны хажуугаар саар бийг мартаж болохгүйг сануулав. Засгийн газрын амлалт биелж, ахмадууд маань өчигдөр 30 хувиар нэмэгдсэн тэтгэврээ авсан. Гэхдээ үүнээс нь илүүгээр нийгмийн халамжийн бодлогоо боловсронгуй болгохын чухлыг УИХ-ын дарга онцолсон юм.

Намуудын амласан 1.5 сая төгрөгийг 2012 оны эхний хагаст багтаан өгч дуусгах гэнэ. Тиймээс 2011 оны төсөв дээр анхаарч ажиллан амлалтаа биелүүлэхийг тэрбээр гишүүдэд уриалсан. УИХ-ын дарга намрын чуулган нээснийг мэдэгдэж алхаа цохисны дараа Төрийн дуулал эгшиглэлээ.

С.Туул

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.