Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Намаар талцан хувьсгалыг “өмчилнө”

Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн, Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл ойрын өдрүүдэд УИХ-ын гишүүдийн дунд “хэрүүлийн алим” болоод байна. Эдгээр төслийг хэлэлцэх эсэхийг өчигдөр УИХ-ын чуулганаар шийдлээ. Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ой энэ онд тохиож буй учраас түүхэн өдөр буюу энэ сарын 29-нд орон даяар амрахаар Засгийн газраас тогтоол гаргасан. Тэгвэл жил бүрийн энэ өдлөр нийтээр амардаг болгохоор Н.Батбаяр, Л.Болд тэргүүтэй АН-ынхан, Г.Занданшатар, Ө.Энхтүвшин, Д.Загджав тэргүүтэй МАН-ын 10 гаруй гишүүн нийлж дээрх хоёр төслийг өргөн барьсан юм. Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулж, үндэсний эрх чөлөөний хувьсгалын ойн өдрөөр бөх барилдуулж, улмаар улсын цол олгодог байхаар төсөлд тусгажээ.

Энэ нь МАН-ын гишүүдийн гэдэнг хөдөлгөж, Н.Батбаярын уурыг барав. Хэдийгээр төсөл санаачлагч дунд МАН-ын нэр бүхий гишүүн бий ч олонх нь эсрэг байр суурьтай байлаа. Р.Раш “1911 оны хуьвсгал байгаагүй бол 1921, 1990 оных ч байхгүй байсан” хэмээн тэнцвэрийг хадгалах гэж оролдсон ч болсонгүй. 1911 оны хувьсгалыг мандуулах нь АН-ын, 1921 оны хувьсгалыг өргөх нь МАН-ын сонирхолд нийцээд буй нь харагдсан юм. Уржигдар Төрийн байгуулалтын байнгын хороогоор эдгээр төслийг хэлэлцээд “унагасан” ч чуулганы өчигдрийн хуралдаанаар нэлээд хүч гаргаж байж хэлэлцэхийг нь олонх дэмжив. 1911 онд Богд хаан тусгаар тогтносноо зарласнаар Монголын орчин цагийн түүх эхэлсэн. Гэхдээ манай улс уг ойгоо дөнгөж таван жилийн өмнөөс тэмдэглэлт өдөр болгосон юм. Энэ өдрийг үндэсний эрх чөлөөний хувьсгал хэмээн нэрлэх нь буруу хэмээн төсөл санаачлагчид үзэж, “Тусгаар тогтнолоо сэргээн тунхагласны баяр” гэж нэрийг нь өөрчилсөн байна. 1206 онд Чингис хаас Их Монгол Улсыг байгуулсан, ч манай улс 200 орчим жил Манжийн дарлалд байсан.

Ингээд 1911 онд тусгаар тогтнолоо эгүүлэн сэргээсэн юм байна. Энэ үйл явдал болсон өдөр жил бүр нийтээр амарч, бөх барилдуулан улсын цол олгон наадсанаар өнөөдрийн нийгмийн эхлэлийг тавьж, тусгаар улсаа тунхагласан тэр түүхэн үйл явдлын ач холбогдлыг олон нийтэд таниулах юм гэнэ. Арванхоёрдугаар сарын 29-нд яагаад амрах гээд байгаа, ер нь 100 жилийн өмнөх тэр өдөр ямар явдал болсон юм гэх мэтээр асуух гишүүн цөөнгүй гарав.

Ш.Сайхансамбуу: -Бид хэдэн баяраар нийтээр амардаг вэ. Бас арванхоёрдугаар сарын 29-нд үндэсний эрх чөлөөний хувьсгал болсон гэдгийг ямар үндэслэлээр батлах юм. Ер нь энэ өдрөөр бөх барилдуулах гээд байгаа юм бол бас морь уралдуулж, сур харвуулъя. Нэгм өсөн эрийн гурван наадмаа хийчихмээр юм биш үү?

Н.Батбаяр: -Гишүүд тэр өдөр ер нь юу болсон юм, ямар нэг юм болсон юм уу гэх мэтээр асууж байгаа нь түүхээ мартсаны баталгаа. 2008 онд Ерөнхийлөгчийн захирамж гарч, энэ ойн 100 жилээр Богд хаант Засгийн анхны таван яам байгуулсны 100 жилийн ойг тэмдэглэхээр болсон.

Үүний дагуу сая таван яам ойгоо тэмдэглэлээ. Гэвч манай гишүүд оролцоогүй. (Ингэж хэлээд тэрбээр улсынхаа тусгаар тогтнолыг зарласан тухай муутуу цаасан дээр уйгаржин монгол бичгээр бичсэн Богд хааны зарлигийг уншиж танилцуулав. Уг баримтыг Улсын төв архивт хадгалдаг аж) Санал хэлэх болоход Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Энэ өдөр болсон үйл явдлын ач холбогдол их. Тиймээс нийтээр амардаг болгохыг дэмжиж байна. Гэхдээ Н.Батбаяр юм л бол гашуун нясуун үгээр дайрах юм, түүхээ мэдэхгүй сармагчин энэ тэр гээд” гэлээ. Болсон түүхээс сайд ярьж гартал тэндээс З.Загджав “Тийм юм болсныг нь та харсан юм уу. Түүх чинь гуйвж ч болдог шүү дээ” гэлээ. Түүнд сайд “Би түүх ярьж байна. Чи огт мэдэхгүй зүйлийнхээ талаар надтай битгий марга. Би бас түүх хариуцсан сайд нь юм шүү” хэмээн амыг нь таглаад “Гэхдээ бөх барилдуулж, улсын цол олгохыг дэмжихгүй.

Баянм өнх аварга өнөөдөр сонинд үүнийг буруу алхам гэсэн ярилцлага өгсөн байна. Мэддэг хүмүүс нь ингэж ярьж байгааг сонсох хэрэгтэй” гэлээ. Амардаг өдөрхэтэрхий олон болоод байгааг Ц.Батбаяр шүүмжлэв. Мөн тэрбээр бага залуудаа барилдаж явснаа хуучлаад “Цол авах чинь хэсэг хүн нэг өдөр сууж байгаад шийдчихдэг юм биш. Олон сар жилээр хөдөлмөрлөдөг юм” гэв. Бид 10 гаруй тэмдэглэлт өдрийг тэмдэглэж, зургаан баяраар бүх нийтээр амардгийг төсөл санаачлагчдын нэг С.Баярцогт хэлэв. Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэхийг дэмжээг үй гэсэн томъёоллоор хоёр төслөөр тус тусад нь санал хураахад 86, 62 хувиар дэмжчихэв. МАН-ынхан бөхчүүдийн нэр барьж яриад ч АН-ынхны ирц сайн, дээрээс нь намынх нь 4-5 гишүүн дэмжсэн учраас тэд яаж ч чадсангүй.

Төслийг нь хэлэлцэхийг дэмжсэн учир АНынхан хэргээ бүтээсэн мэт бөөнөөрөө гарч явлаа. Ц.Нямдорж, Н.Батбаяр хоёр хэрүүлээ Төрийн ордны хонгилд үргэлжлүүлэв. Тэгснээ Н.Батбаяр тэнд байсан сэтгүүлчдээс “сурвалжлага” авав. “Та нар энэ өдрийг нийтээр амардаг болгохыг юу гэж бодож байна. Тэгвэл цол олгохыг дэмжих үү” гэх мэтээр асууснаа “1911 оны хувьсгалыг нийтээр тэмдэглэдэг болгож, ач холбогдлыг нь өргөхөөр 1921 оны хувьсгал дарагдах гээд байгаа юм. Тиймээс л МАН-ынхан дургүйцээд байгаа юм шүү дээ” гэлээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.