Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Найман сонсогчоо салааны захирагч нь зодож гэмтээжээ

БХИС-ийн Команд-инженерийн сургуулийн II ротын бага дарга найман сонсогчийг салааны захирагч, ахлагч Сайханбаяр энэ сарын 3-нд зодож гэмтээжээ. Энэ талаар тус сургуулийн сонсогчид “Тухайн өдөр Команд-инженерийн сургуулийнхан хээрийн сургуульд гарчихаад буцаж ирж таарсан. Ахлагч Сайханбаяр сонсогчдоо аваад Нисэхийн орчимд хээрийн сургуульд гарсан. Тэгээд ирсэн өдрөө хүмүүстэй архи ууж, улмаар бага дарга нараасаа архины мөнгө шаардаж, жагсааж байгаад зодсон. Хоёрдугаар рот найман бага даргатай байдаг юм. Зодуулсан сонсогчдын хувьд нэг их хүнд гэмтэж бэртээгүй ч нэлээд зовиуртай, зарим нь завьжиндаа оёо тавиулж байгаа харагдсан. Энэ асуудал сургуулийн удирдлагын сонорт хүрч, суралцагчдаа зодсон ахлагчид арга хэмжээ авсан. Тэр сүүлийн хэд хоногт сургууль дээрээ ирсэнгүй. Манай сургуульд уг нь дүрмийн бус гэж нэрлэдэг зодож цохих явдал бараг байдаггүй байсан. Сая л ийм юм болчихлоо” гэв.

Энэ талаар БХИС-ийн захирал, бригадын генерал З.Болдбаатараас тодруулахад “Манай Команд-инженерийн сургуулийн хоёр ахлагч зарим сонсогч нарыг зодсон асуудал гарсан. Тухайн өдөр бямба гариг байсан учраас сонсогчдын ар гэрийнхэн эргэлтээр ирж таарчээ. Тэр үедээ хүүхдүүдээ зодуулсан байхыг хараад цагдаагийн байгууллагад мэдэгдсэн юм билээ. Цагдаагийнхан “Танай дотоод асуудал. Өөрсдөө учраа ол” гээд явсан. Сонсогч нараа зодсон ахлагч нар нь анги салбарт ажиллаж байгаад манай сургуульд шилжиж ирсэн хүмүүс.

Өнгөрсөн бямба гаригт тэд хээрийн сургуулиас бууж ирээд байхад нь цэргийн анги салбарт хамт ажиллаж байсан хоёр хүн ирээд шар айраг ууцгаасан юм билээ. Үүний дараа тэд хоёрдугаар ротын байранд очиж, сонсогч нартаа гар хүрчээ. Тэдэнд цэргийн дүрмийн дагуу арга хэмжээ авч, албанаас нь хөөсөн. Сургуулийн удирдлага энэ талаар шалгалт хийхэд Сайханбаяр гэдэг ахлагч сонсогч нартаа гар хүрсэн нь тогтоогдсон. Нөгөө ахлагч нь гар хүрээгүй, дагаж явсан юм билээ” гэв.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.