Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Найман настай булчинлаг “залуу”

Румын жаалхүү Жулиано Строе дэлхийн хамгийн булчинлаг хүүхдээр тодорч, Гиннесийн номд нэрээ мөнхөллөө. Аав нь хүүгээ хоёр настайгаас нь бялдаржуулах дасгал хийлгэж, тавтайд нь булчинлаг “залуу” болгосон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэр хүү бол Жулиано Строе бөгөөд одоо найман настай.

Бага насны хүүхдийн булчинд хэт их ачаалал өгснөөр өсөлт нь зогсох, дотор эрхтэнүүд нь өвчлөх эрсдэлтэй гэдгийг мэргэжилтнүүд аавд нь сануулж байсан ч дасгалыг зогсоогоогүйгээр барахгүй улам нэмсэн гэнэ. Үүний үр дүнд тэрбээр дээд амжилтын эзэн боллоо гэж бахархах аавыг нь хүмүүс маш их шүүмжилж байгаа аж.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.