Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“М-Си-Эс холдинг” ХХК-д банк байгуулах зөвшөөрлийг нь шийдвэрлэхийг Монголбанканд даалгав

Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар “М-Си-Эс холдинг” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монголбанканд холбогдох хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын дагуу 2019 оны энэ сарын 9-нд хянан хэлэлцлээ.

“М-Си-Эс холдинг” ХХК нь нэхэмжлэгчийн банк байгуулах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, банк байгуулах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэл шүүхэд гаргасан талаар бид өнгөрсөн баасан гарагт мэдээлсэн.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг өнгөрсөн зургадугаар сарын 18-нд хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн банк байгуулах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хуулийн дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгасан юм.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх харин уг хэргийг энэ оны есдүгээр сарын 12-нд хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

0 thoughts on ““М-Си-Эс холдинг” ХХК-д банк байгуулах зөвшөөрлийг нь шийдвэрлэхийг Монголбанканд даалгав

  • Avatar Иргэн says:

    Компани байгуулъя гээд материалаа өгөхөд завшөөрөл өгөх ёстой Монгол банк нь ҮГҮЙ ЭЭ гээд байдаг, гүйээ мөн хачин аа, санаатайгаар хахин хавчиж байгаа гэж үзэхээс өөр аргагүй.

  • Avatar Бодол says:

    Хуучин хэд нь өрсөлдөн шинэчлэхгүй хуучнаараа иргэдээ дээрэлхээд байх гэж хаалт тавьдаг биздээ.

  • Avatar Зочин says:

    Гадны банкыг ч оруулах ёстой Монгол банк 8% санхүүжилтээ зогсоосон одоо засгын газарын 8%зээлийн шаардлага хангаж чадахгүй иргэд арилжааны банкнаас өндөр хүүтэй орон сууцны зээл авч байна тэр нь 5 хоногийн дотор бүтдэг 8%ийн зээл 6сараас 1 жил хүлээлгэж байна ийм балиар байж болохгүй ээ арилжааны банкууд ч гэсэн 8% хүүтэй зээл өгхөд хангалттай л ашиг олж байгаа шүү дээ бүр нэг шунал нь шулам болчихсон амьтад

    • Avatar Зочин says:

      Ashigiin tuluu baiguullagiig ashig bish yugaa ol geed baigaa durak ve? Uuu ivii2 yadarsan yum geed chamd 8% zeel uguh yumuu? Bitgii iim genen hugiin yum yarij baildaa. Ali iluu huutei huvitsaa bondod hurungu oruulah ni oilgomjtoi.

  • Avatar MGL says:

    Монгол Банкны боссууд томхон авлига авах санаатай гэдийгээд байсан байх даа зайлуул