Энэ сарын 30-нд Москва хотын “Сокольники” цэцэрлэгт хүрээлэнд уламжлалт “Мөхөөлдөсний баяр” болох гэж байна. ОХУ-ын мөхөөлдөс үйлдвэрлэгчдийн холбооны 10 жилийн ойд зориулсан энэ баяраар хүүхдүүдийн дунд спорт урлагийн олон арга хэмжээ явагдахаас гадна хотын төвд мөхөөлдөсний асар том хөшөө барих төлөвлөгөөтэй байгаа аж. Хөгжлийн бэрхшээлтэй 300 гаруй хүүхдийг урилгаар оролцуулах бөгөөд асрах газрын багачуудад 5000 ширхэг мөхөөлдөс бэлэглэх гэнэ. Өнгөрсөн жилийн баярт 300 мянган зочин оролцсон бол энэ жил хагас сая хүн ирэх төлөвтэй байгаа гэнэ. Ийнхүү орос хүүхдүүд мөхөөлдсөөр амьсгалах гэж байна.
С.ИЛД







0 Сэтгэгдэл